СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-10-09

Ц.Цогтбаатар япон бөх Соичи Хашимотог этэх мэхээр ялж, дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

“Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар дэлхийн аварга боллоо.

Тэрбээр нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг торгуулиар цэвэр, дараа нь Румыний А.Сулкаг хоёр вазаригаар мөн цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн. Өнгөрсөн жил Токиогийн олимпод энэ бөхийг мөн өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртсэн билээ.

Манай бөх хагас шигшээд Италийн бөх, өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Европын аварга М.Ломбардог вазаригаар буулган авч, дэлхийн медальтан болох нь тодорхой болсон юм.

Улмаар финалд дэлхийн аварга япон бөх Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялж, дэлхийгээс алтан медаль хүртсэн тав дахь монгол жүдоч боллоо.

Өмнө нь Х.Цагаанбаатар (2009), М.Уранцэцэг (2013), Г.Болдбаатар (2014), Д.Сумъяа (2017) нар дэлхийн аварга болж байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уяач Цэдэв
2 жилийн өмнө
103.212.117.23

Хүрээмаралаас бөхийн төрөлөөр 2 дахь дэлхийн аврага төрлөө.Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд мандуулж яваа нутгийн дүүдээ баяр хүргэж 2024 онд олимпийн алтанд хүрэх алтан шар зам нь дардан байг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.