СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн гарч байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хамтран зохион байгуулж буй “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

“Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор энэхүү үзэсгэлэн аравдугаар сарын 8, 9-нд Дүнжингарав худалдааны төвийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд хоёр өдрийн турш үргэлжлэх юм.

 

Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулах техник технологийн ололт, инновацын шийдлийг ашиглаж, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, үйлдвэрийн дадал, хандлага бий болгох зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрхүүдэд зуухны стандартыг мөрдүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэж байгаа юм.

Түүнчлэн Хаан, Хас, Төрийн банк хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийн үйлчилгээнийхээ талаар танилцуулж, иргэдэд хөнгөлөлттэй зээлээр бүтээгдэхүүн худалдаж авах зэрэг олон боломжийг бүрдүүлжээ.

АЖ АХУЙН НЭГЖҮҮД ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИЙН ОЛОН ШИЙДЛИЙГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

 

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Технологийн шинэчлэл, инновац шингээсэн импортын болон Монгол инженерүүдийн бүтээсэн тоног төхөөрөмжийн ногоон үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд хийж байсан бол энэ жил Дүнжингарав худалдааны төвд хоёр өдрийн турш зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотын иргэдийн 50 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Иймд сайжруулсан шахмал түлш хэрэглэхээс гадна бусад технологийн шийдлүүдтэй танилцаасай гэж хүсэж байна. Харин урт хугацаандаа орон сууцжуулах хөтөлбөрийг хурдтай өрнүүлэх зэрэг ажлыг нийслэлээс төдийгүй Засгийн газраас анхаарч байгаа. Иргэд, компанийн хандлага өөр болсон. Иргэд шинэ технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхийг эрмэлздэг болжээ. Мөн аж ахуйн нэгжүүд дэлхийн технологийн олон шийдлийг Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, энэ жил оролцогч аж ахуйн нэгжийн тоо 20-30 хувиар өсөж, ногоон технологи олон дэлгэгджээ. Түүнчлэн “Ногоон зээл”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Иргэд сонирхож байгаа технологи, бүтээгдэхүүнээ “Ногоон зээл”-д хамрагдаж, төлбөрийн уян хатан нөхцөлөөр банктай гэрээ байгуулан худалдан авах боломжтой. Гадаа хүйтний эрч чангарч, цас хаялж эхэллээ. Иймд тус үзэсгэлэнг цагаа олсон арга хэмжээ гэж бодож байна” хэмээлээ.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ НОГООН ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ, ХЭРЭГЛЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

 

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх “Энэхүү үзэсгэлэнд 45 аж ахуйн нэгж оролцож байна. Байгальд ээлтэй, бохирдол багатай, инновацын шийдэл бүхий ногоон технологийг үйлдвэрлэж, хэрэглээндээ нэвтрүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, агаар орчны бохирдол бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд талархал илэрхийлье. Ногоон эдийн засаг буюу хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон технологийн үйлдвэрлэл, хэрэглээг нэвтрүүлэх, нийгмийн сайн сайхан, эрүүл, тогтвортой амьжиргааг төлөвшүүлэхийг дэлхий нийтээр чухалчилж байна. Ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлж, ногоон худалдан авалтын чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хэрэгжүүлсний зэрэгцээ байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, урамшуулах, ногоон зээлийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

“Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүтээгдэхүүнээ танилцууллаа.

"Нанолик ойл" ХХК-ийн Маркетингийн газрын захирал В.Сүрэнжав:

 

-Манай компани АНУ-ын бүх төрлийн шатахуун болон моторын тосны нэмэлт нано технологид суурилсан бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг. Энэ нь автомашины түлшийг 100 хувь шаталтад оруулж, цэвэрлэдэг гэсэн үг. Ингэснээр шатахууныг 14 хувь хүртэл хэмнэж, яндангаас гарч байгаа утааг 98 хувь хүртэл бууруулна. Хөдөлгүүрийн тосны хувьд эд ангиудын дотоод элэгдлийг зогсоож, насжилтыг уртасгадаг. Бүтээгдэхүүнээ авто сервисийн үйлчилгээний газруудаар дамжуулж борлуулж байгаа.

“Юнигаз” ХХК-ийн борлуулалтын менежер Ө.Батзул:

 

 -Манай компани  “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн худалдаанд газ буюу хийн тоног төхөөрөмжийг ашиглан, өрхийн хэрэглээний халуун ус, халаалт, гал тогоог цогцоор нь шийдэх технологийг танилцуулж байна. Япон чанар, стандартаар угсарч байгаа. Тус үзэсгэлэнгийн 18-р павильоноос дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Гэр хорооллын өрхүүд болон томоохон аж ахуйн нэгжүүд нүүрс, түлшээр халаалтаа шийддэг бол манайх хийн буюу газан бойлуур ашиглан халаах юм” гэлээ.

 

Үзэсгэлэнд “АБУ трейд”, “Тасума”, “Дашваанжил газ”, “Монгол базальт”, “Алтай эколос” ХХК зэрэг байгаль орчинд ээлтэй ногоон технологи, халаалт, агаар цэвэршүүлэгч, дулаалга, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл оролцож, бараа бүтээгдэхүүн болон үйл ажиллагаагаа танилцуулж байгаа юм. Тус үзэсгэлэнд хүрэлцэн ирж, ногоон технологийн шийдлүүдтэй танилцан хэрэглээндээ нэвтрүүлэхийг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
192.82.82.141

nogoo reket dudal chi nad olson buhe olson buhel mongo ogdoh tegehgui bol alchina shu gejina

zochin
2 жилийн өмнө
192.82.82.141

muu hogin hulih reekt atman chi olson buhe mongo nad huralaga nad ogodh gejina. yasan dabardag muu lalar bee.

zochin
2 жилийн өмнө
192.82.82.141

uhsenede muhai hosrin mongo harmaldag uhisen jingeer shese bee gej .chi neeh odoo yu yag yu boltsin bee. mongo nehel ain. chi barahgui za nadig.shdula gutged aljila odood bur shdula balbaj aldag shu egj bododl suujii.

irgen
2 жилийн өмнө
192.82.82.141

yasin doo ochod asugadha daa.chi yu gel bas humus dahial mongo nheel sudagin muu hosrin lagana.

zochin
2 жилийн өмнө
192.82.82.141

huzaah aih hergeui shu chi yadagin baajn hun bile tegbel huzadahgi buh mongo nadah huuhen ogdoh gejina. nogoo reket bur dabraal.uland garjina.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.