“Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны эргэн төлөлтийг сайжруулах талаар хэлэлцүүллээ.
Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банк болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны үнийг жилийн зургаан хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаанд Хөгжлийн банканд эргэн төлөх үүргийг нийслэл хүлээсэн юм.
НИТХ-ын 115 дугаар тогтоолоор дээрх орон сууцны хорооллын 30 хувийг түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, үлдсэн 40 хувийг газрыг орон сууцаар солих хэлбэрээр хуваарилахыг үүрэг болгожээ. Тус орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, төлбөрийн эргэн төлөлтийг бүрдүүлэх болон ашиглалтын үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК хариуцан ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр иргэдийн зээлийн төлбөр төлөлт саарч, мөн барилгын материалын үнэ өсөж, хил хаагдсаны улмаас чөлөөлсөн газруудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр саатсан нь нийслэлийн гэрээгээр хүлээсэн зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж буй юм.
Хотын дарга эдийн засаг хүнд байгаа үед хууль, дүрэм, журмыг сайтар баримтлах ёстойг анхааруулж байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ юу ч бш хүмүүсн цалин хөлс хоолондоо хүрэхгүй болсон зээл төлөх хүндрлтэй болсон шүү олон айл д эрсдэл гарах болчоод бна зээл н хүү эргнэ төлтг дахин болвсруулж хөнгөллөттэй хэлбэрээр шиидсэн др