Архангай аймгийн Цагаан даваа болон бусад даваануудын авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан билээ.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр /2022.10.08/ 14:00 цагаас эхлэн цаг агаарын байдал хэвийн болох хүртэл хугацаанд түр хугацаагаар зогсоосон.
Замын нөхцөл байдал хүндэрсэн тул өчигдөр /2022.10.07/ Улаанбаатар - Мөрөн чиглэлд 15:00 цагаас гарсан Минтранс ХХК-ийн 96-38 УБУ улсын дугаартай зорчигч тээврийн автобусыг Орхон аймагт түр буулгажээ.
Уг автобусанд явсан 22 зорчигчийг Орхон аймагт байрлах даатгалын гэрээт зочид буудалд байрлуулсан байна.
Дашрамд дурдахад, цаг агаарын саатлын үед зорчигчдыг зочид буудалд байрлуулах, хоол ундаар хангах гэх мэт зардлыг даатгалын байгууллага хариуцдаг. Зорчигчдоос ямар нэгэн төлбөр гардаггүй гэж АТҮТ-өөс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.