СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-07

С.Амарсайхан: Гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан 1 доллар гамшгийн дараах 10-15 долларыг хэмнэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан боллоо.

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан болов.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын гамшгаас хамгаалах алба байгуулагдсан цагаас өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн, стратеги бодлогоо шинэчилж, гамшгаас аврах, гал түймэр унтраах техник хэрэгслээ сайжруулж байгаа ч биднээс үл шалтгаалсан байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үзүүлж буй нөлөөлөл буурахгүй, учирч болзошгүй эрсдэл илүү нарийн төвөгтэй, тодорхой бус шинж чанартай болж байгаа нь биднээс ихээхэн бэлтгэл, бэлэн байдлыг шаардаж байна.

Иймд бид гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр гамшгийн дараа учирч болзошгүй хохирлоос сэргийлж, түүнд зарцуулах зардлын хэмжээг 10-15 дахин хэмнэх боломжтой.

Гэтэл 2015-2021 оны дунджаар манай улсад гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан зардал улсын төсвийн 0,02 хувийг эзэлж байна” хэмээн онцоллоо.

Хуралдаанаар зөвлөлийн 2021-2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсч, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Аливаа гамшиг ослын үед бэлэн байх чадварыг сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд бүх насныханд суулгах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх шаардлагатай байна. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл 2019, 2020, 2021 онуудад тус бүр гамшгийн төрөл бүрээр болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх 3 удаагийн багц зөвлөмжийг батлан гаргаж, нийт 77 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэнээс хэрэгжилт хангалтгүй, анхаарал хандуулах шаардлагатай олон арга хэмжээ байна” гэлээ.

Иймд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийг бууруулах ажил арга хэмжээний үр дүнг эргэн харж,

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.