Коронавирусийн цар тахал дэгдэхээс өмнө жил бүр 56 сая орчим жуулчин татдаг байсан Хонконг өнгөрсөн хоёр жил гаруйн турш хэрэгжүүлсэн чанга хатуу хязгаарлалтуудаа цуцалсныхаа дараа гадаадын аялагчдыг эргүүлэн татахын тулд томоохон алхмуудыг хийж байна.
Өргөн хүрээний хорио цээрийн дүрэм журмын улмаас дэлхийгээс бараг тусгаарлагдаад байсан тус арал нь нэг хэсэг зөвхөн оршин суугчдаа хүлээж авч байсан бөгөөд хилээр нэвтэрсэн иргэдийг зочид буудлын өрөөнд 21 хоногийн турш өөрсдийнхөө зардлаар тусгаарлагдахыг шаардаж байсан билээ. Харин энэхүү журмыг өнгөрөгч есдүгээр сарын 26-нд албан ёсоор цуцалсан юм.
Тэгвэл Хонконгийн эрх баригчид аялал жуулчлалын салбараа эргэн сэргээх зорилгоор 254.8 сая ам.долларын үнэ бүхий хагас сая нислэгийн тийзийг олон улсын жуулчид болон иргэддээ үнэгүй тараах төлөвлөгөөгөө зарлажээ. "Хонконгийн нисэх онгоцны буудлын захиргаа 2020 онд агаарын тээврийн салбарыг дэмжих тусламжийн багцын хүрээнд дотоодын агаарын тээврийн компаниудаас 500 мянга орчим тийзийг урьдчилан худалдаж авсан" гэж хэвлэлийн төлөөлөгч нь хэлсэн байна.
Гэхдээ тус арлыг зорьсон зорчигчдод хэд хэдэн дүрэм журам, хязгаарлалт үйлчилсэн хэвээр байгаа юм. Жишээлбэл, олон улсын аялагчид хилээр нэвтрэхээсээ өмнө вакцины гэрчилгээ, "PCR" болон түргэвчилсэн шинжилгээний "Сөрөг" хариугаа бүртгүүлэх шаардлагатай аж. Мөн хилээр нэвтэрснийхээ дараа гурван өдрийн турш биеийн байдлаа хянаж, ресторан, баараар үйлчлүүлэх боломжгүй бөгөөд долоо хоногийн турш өдөр бүр түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах бол 2, 4, 6 дахь өдрөө "PCR" шинжилгээ өгөх ёстой гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Удаан хугацаагаар л энд очдоггүй юм бол корона шинжилгээ гэсээр байгаад хамаг мөнгөө шавхаад л дуусах биз 3хоног бас баар ресторан орохгүй
Удаан хугацаагаар л энд очдоггүй юм бол корона шинжилгээ гэсээр байгаад хамаг мөнгөө шавхаад л дуусах биз 3хоног бас баар ресторан орохгүй