СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-10-07

Эрт илрүүлгийг галт тэргэнд ч хийж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

ЭМЯ УБТЗ-ын Төв эмнэлэгтэй хамтран галт тэрэг ашиглан ЭРТ ИЛРҮҮЛЭГ хийж байна

УБТЗ-ын Төв эмнэлэгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношлогооны төвөөс галт тэргэнд аялалын үзлэг зохион байгуулж, Сүхбаатар, Салхит, Дархан, Эрдэнэт, Орхонтуул, Хөтөл, Зүүнхараа, Мандал өртөөнд есдүгээр сарын 5-29-ны өдрүүдэд ажиллажээ. 

22 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ажиллаж, давхардсан тоогоор 23941 иргэнд дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, мэс засал, арьс, шүд, дуран, хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентгенд үзлэг хийн, зөвлөгөөг өгч ажилласан аж.

Энэ үеэр эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд 676 хүн хамрагдсанаас 424 нь эрэгтэй, 252 нь эмэгтэй иргэн байна. Илэрсэн өвчлөл 491 бүртгэгдсэн бөгөөд 33,36,39,42,45,48,51 насны нийт 30 эмэгтэйг умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулахад хоёр хүн хавдрын сэжигтэй гарчээ.

31 наснаас дээш нийт 320 хүн ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс ходоодны хавдартай хоёр тохиолдол батлагдаж, хөхний хавдрын сэжигтэй нэг тохиолдол илэрчээ.

Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 44 хүнийг стационарт хэвтүүлэхээр илгээж, зарим иргэдийг харьяа эмнэлгийн үзлэгийн дараалалд оруулж, найман иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэж 13А маягтаар дараагийн шатлалийн эмнэлэгт илгээлээ.

Галт тэрэгний явуулын баг 2022.10.09-2022.11.05-ны өдрүүдэд Замын үүд, Сайншанд, Улаануул, Чойр, Олон Овоо, Айраг, Бор-Өндөр, Багахангай, Багануур, Булагтай зэрэг өртөөнд ажиллах ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.114

өмнөговь ханбогд сум хайрхан баг цагаан хад сууршилийн бүсэд ажиллаж байгаа уртын болон богины тээвэрийн жолооч нарыг эрт илрүүлэгийн үзлэгт хамруулмаар байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.