“Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэн 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн үзэсгэлэнгийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, “Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг”, “Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо” болон “Мишээл экспо” ХХК -тай хамтран аравдугаар сарын 07-09 -ны өдрүүдэд “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн үеэр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, гадны болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоо бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.