СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-10-07

🔴LIVE: О.Цогтгэрэл: Боловсролын шинэчлэл Дарханы замаас ч удаан байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Мэдээллийн дараа УИХ дахь АН-ын бүлгээс дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс дараах тайлбарыг хийж байна. Боловсролын салбар бол тоон үзүүлэлт талаасаа нэг сая илүү суралцагч, 100 мянган багш, ажилтантай. Хүн амын 1/3 шууд оролцдог, ДНБ-ий 4 хувь, улсын төсвийн зардлыг 1/6 эзэлдэг том салбар. Нөгөө талаас ирээдүйд бид тусгаар улс байж, дэлхийн жишигтэй өрсөлдөх салбар. Гэвч ийм чухал салбарт сүүлийн 30 жилийн дийлэнхэд бодлого хэрэгжүүлж, сүүлийн зургаан жилд үнэмлэхүй олонхоор Засгийн газруудын хэрэгжүүлсэн шинэчлэл, үр дүн хангалттай байна. 

Тууз хайчлах, алга ташуулахад анхаарснаас биш боловсролын чанарыг ахиулах, бодит үр дүн гаргах, шинэчлэл хийхэд ахиц гаргаагүй гэж бид үзэж байна. Өнөө цагт оюун ухаан, эрдэм боловсролоор хөгжих ёстой. Нийт экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Дэлхий дахинд мэдлэг шингэсэн бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт улам бүр нэмэгдэж байхад Монголынх буурсаар уул уурхайд шүтэж байна. Бид булчингаа биш тархиа хөгжүүлэх нь зүйн хэрэг. Энэ гажгийг засах нь боловсролын салбарын өгөөж. 

Эрх баригчдын боловсролын салбарт хийж буй шинэчлэл алдарт Дарханы замын бүтээн байгуулалтаас ч удаан байна. Улаанбаатарын түгжрэлээс илүү түгжрэл боловсролын салбарт болж байна. Уул уурхайгаас олсон мөнгөө халамжид тараах нь ирэх сонгуульд хэрхэн ялах л тактик. Халамж чанаргүй дээд боловсролтой нийлсээр хөдөлмөрийн зах зээлд хүндээр нөлөөлж байна. 

Тархи бол мэдлэг үйлдвэрлэх машин. Боловсрол бол энэ машины тактик юм. Социалист маягийн боловсролын хэв маягаас татгалзмаар байна. 

Боловсролын салбарт урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх, сайд нь явсан ч сайн шинэчлэл нь үлддэг, нам нь солигдсон ч бодлого нь солигддоггүй жишиг тогтооход санал санаачлага гаргаасай гэж Ерөнхий сайд, Засгийн газар, салбарын сайдаас нь хүсэж байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.