Цаг агаарын аюултай үзэгдэл, нөхцөл байдлаас шалтгаалан зарим орон нутагт зорчих замын хөдөлгөөнийг хаахаар болсон талаар АТҮТ-өөс мэдээлэл өглөө.
Архангай аймгийн Цагаан давааны авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ. Иймд АТҮТ-ийн шуурхай бүлэг хуралдан, Архангай, Завхан, Увс аймаг руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хаажээ.
Өнөөдөр Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Орхон, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.