УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэж байна.
Хуралдаан УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
- Эрчим хүчний сайдаас үнэ тарифтай холбоотой асуулт асууя?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Жишээлбэл, нүүрсний уурхайнуудад эргэлтийн хөрөнгийн дутагдал 109.2 тэрбум төгрөг, Багануурын уурхайд 61.3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхайд 33.3 тэрбум, Шарынголын уурхайд 14.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орлоо.
Эрчим хүч үйлдвэрлэх компаниуд ялгаагүй ийм байдалд орсон. Сэлбэг хэрэгслийн материалын үнэ өнгөрсөн 2019 онтой харьцуулахад 30-65 хувийн өсөлттэй байна. ОХУ-аас оргил ачааллын үеэр Төв болон баруун бүсэд худалдаж авдаг эрчим хүчний үнэ нийт 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөг гарах нөхцөл байдал үүссэн.
Эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн
Өмнө нь 2019 оны хоёрдугаар улиралд нэг удаа үнэ тарифыг нэмж байсан. Одоо 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицууулах хороон дээр шийдвэрлэж байна.
Гэхдээ эхний ээлжинд айл өрхийн цахилгаан, дулааны үнийг эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учраас нэмэхгүй. Харин аж ахуй нэгжүүдийн хувьд 5000 квт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, дээш бол 28 хувиар нэмэх тариф гарч байгаа. Уул уурхай, банк, үүрэн телефоны операторууд гэх мэт санхүүгийн ачаалал даах чадвартай, криптовалют үйлдвэрлэдэг газруудад бол 200 мянган квт хүртлээ 28 хувийн нэмэгдэлтэй, түүнээс дээш бол 38 хувийн нэмэгдэл тооцно.
Ингэснээр жилд 280 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно. Үнэ тарифыг нэмэх нь зөв үү буруу юу гээд судалгаа хийж үзсэн. Ойрын хугацаанд ингэж нэмэхгүй бол гал алдах болоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
нэмэх нь нь яая гэхэв. наад хулгайч нарынхаа оффшорын талаар ярьдаггүй юм уу
Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэрээр хулгайч нар хармайлж байгаа дээрмийг зогсоосны дараа чинь наадахыг чинь ярих уу даа
Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэрээр хулгайч нар бидний цахилгааны төлбөр дээр нэмэн тонож байгаа дээрмийг эхлээд зогсоо.
Сайд болоод л үнэ нэмэх арга олж дээ. Өөр юм толгойд нь буухгүй л байна да. Ашиггүй нүүрсний уурхайнуудаа хувьчил, 2 жилийн дараа ашигтай ажилаад эхлэнэ,
Та нар идэхгүй хжлгайлахгүй бол нэмээд байх шаардлага байхгүй шд сдаанууд
Маш зөв шийдэл байна.Улс ороноо аварч , өв лийг өнтэй давах ньцухал шүү.өвлийн улирал ирлээ.. !!!
Цахилгаан станцуудын сэлбэг материалын үнийг дотоодын зах зээлийн бодит үнэтэй харьцуулж хөндлөнгийн байгууллагаар шалгах хэрэгтэй.шахаа чинь хэтэрлээ.авилга чинь мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж байна.