СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэргийн дайчилгаанаас зугтсан хоёр орос эр Аляска руу дүрвэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-аас Аляскын Гэгээн Лоренс арал дээр жижиг завиар ирсэн хоёр иргэнийг АНУ-ын албаныхан саатуулсан гэж мэдээлжээ. Тус муж улсын эрх баригчдын хэлснээр, орос эрчүүд Гамбелл тосгоны эрэгт газардсаныхаа дараа АНУ-аас орогнол хүссэн байна.

Гэгээн Лоренс арлын баруун хойд хошуунд байрлах аж.

Дүрвэгсэд Оросын зүүн хойд хэсгийн Эгвекинот хотоос завь хөлөглөн 480 орчим км замыг туулж ирсэн гэж орон нутгийн бичиг хэргийн ажилтан хэлжээ. АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны мэдээлснээр, өнгөрөгч мягмар гарагт ирсэн хоёр орос иргэнийг "шалгалт, үзлэг"-т хамруулахаар Аляскын хамгийн том хот болох Анкориж руу онгоцоор авч явсан аж. Одоо тус яамны зүгээс ​​орогнол хүссэн иргэдийн өргөдлийг хууль ёсны дагуу хэлэлцэж байгаа гэнэ.

ОХУ-ын гэж "Forbes Russia" сэтгүүлийн энэ долоо хоногийн тайланд дурджээ. Ихэнх хүн хөрш зэргэлдээ Казахстан, Гүрж, Финланд болон Европын бусад орныг зорьсон ч Аляска руу дүрвэсэн тохиолдол анх удаа бүртгэгдээд байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.