СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-07

🔴LIVE: Ирэх оны төсөвт иргэдийн саналыг авна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсөв хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан "Төсөв-2023" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулахаар болжээ.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:

-  2022 оны төсөв цар тахлын хүндрэлийг даван туулах, эрсдэлийг бууруулахад чиглэж байсан бол ирэх 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, тодорхой шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөснөөрөө онцлог.

Төсвийн байнгын хорооноос ирэх оны төсөвтэй холбогдуулан урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжих, микро, макро эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг хангах, инфляцыг хязгаарлахад чиглэсэн бодлогыг баримтлан ажиллана. 

Хаалганы цаана төсөв хэлэлцэн, баталдаг жишгийг бид өөрчлөх болно. Монгол Улсын төсвийг хэлэлцэх, батлах үйл явцыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод болгох үүднээс иргэдийн оролцоо, хяналтыг тавих боломжийг хангасан шинэ жишгийг тогтоосон хэлэлцүүлгийг зохион байгуулж байхаар болсон.

Бид чуулганы завсарлагааны хугацаанд иргэний нийгмийн болоод төсвийн чиглэлээр мэргэшсэн албан байгууллагуудын удирдлагатай уулзаж төсвийн ил тод байдал, түүнд тавих хяналтыг сайжруулах тал дээр тодорхой реформыг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Жил бүрийн улсын төсөвт үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалт, халамж тусгасан байна гэх зэргээр иргэдийн зүгээс шүүмжлэл их ирдэг. Тиймээс төсөв батлагдахаас өмнө энэ бүгдийг олон нийтээрээ хянах, зөвшилцөх, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх боломжийг бид бүрдүүлье. Цаашид бид төсвийн бодлого төлөвлөлт, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байна.

Иргэд төсвийн төсөлд “D-Parliament” цахим хуудас, D@parliament.mn мэйл хаягаар болон 51-262727 утсаар саналаа ирүүлэх боломжтой. Саналыг аравдугаар сарын 7-17-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд нээлттэй авна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.