СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдан хоригдоод буй Ж.Батзандан Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүссэн үү

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өчигдөр /2022.10.06/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ.

Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй аж. Эл хэрэгтээ буруутгагдан цагдан хоригдсон байна.

Уг хэрэгт холбогдуулан түүний туслах, Шинэ намын дарга Г.Аюулгүйг хамт шалгаж байна. Дээрх зээлийг авахад Ж.Батзандан нь нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир саатуулсан байна.

Үүнээс гадна, түүний төрсөн ах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбогдсон талаарх мэдээллээ цахим орчинд ил тавьж, багагүй бухимдаж байгаагаа илэрхийлж байсан. Шалгагдаж буй дээрх хэргүүдтэй холбоотойгоор тэрбээр төрийн тэргүүнээс дэмжлэг хүссэн ч эс бүтсэн учраас ийнхүү "бухимдаж буй" хэмээн эх сурвалжууд хэлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.109.10

Үг хэлсэн бүхнийг хорьж цагдаж болохгүй байхаа.Хэлсэн үгийг нь авах гээхийн ухаанаар ашиглах хэрэгтэй.Нэгэнт зээл авсан бол төлөх нь зөв шүү.

зочин
2 жилийн өмнө
66.181.161.82

Юу хуцаад бга юм бэ төлтөл нь хорих хэрэгтэй

Худалч
2 жилийн өмнө
202.21.124.130

Энэ хүн шудрага царайлаад олон жил ард түмний толгойг угааж хувийн эрх ашгаа өмнөө тавьж ах дүүгээ албан тушаалтай, өөрийгөө мөнгөтэй болгосон худалч улс төрч... муу үйлийн зэсийг нь цаг хугацаа илрүүлж бн.

Ардын хэлтэрхий
2 жилийн өмнө
103.26.194.184

Зөв шүү дэ.худалч.хулгайч нарыг юуг нь өмгөөлж хамгаалдаг юм вэ.ард түмний тархи угаагч.амиа бодсон новш шүү дэ.саяхан л орох оронгүй л явж байсан хүн дээ.хичнээн хүмүүсийн итгэл сэтгэлээр тоглосон хүн дэ.Батзанданд баяртай гэжхэлэх хэрэгтэй авсан нь үнэн юм билээ өрөө төл.Баттулга Батзандан мэтийн ханаж цададгүй шуналтангуудаас болоод улс хөгжихгүй ард түмэн ядуурсаар бна ард түмний боломжийг хулгайлагч нартай хатуу тэмцэх цаг болсон шүү...бүү эргэж буц..өмч хөрөнгийг нь хураа.хамаарал бүхий ах дүү төрөл саданг нь хурааж байж л наад авилгагч нар чинь болино.ах дүү үр хүүхдийнхээ амьдралаа тоглохгүй.буруу юм хийвэл тэд нь хорирох юм бна гэж ойлгох хэрэгтэй.тэднийхээ хяналтанд орох болно.сайн цэвэрлээрэй...

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.246

Нүрэлсүхэд баяр хүргэе, Олон жил үаль мах шантажаар баяжсан энэ мэтийг шударгаар шалгах нь үөв,

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.246

Хүрэлсүхэд гэхэд н үсгийг алдаж бичжээ

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.246

Хүрэлсүхэд баяр хүргэе, олон жил заль мэх

Танил
2 жилийн өмнө
66.181.176.37

Өөрөө энхийн цагаан тагтаа ч билүү нэг тийм үг байдаг билүү.Зандан минь тэр өр зээлээ төлчихөөд амьтан хүнрүү дайралт хий.чи болон танайхан ямар хөрөнгөгүй гэх биш.шууд төлчихөөд хэл хоног сайхан амар гоё ш дээ Хүйтэн сэрүүн болж байхад ядарсан иргэдийг битгий уруу татаад самарчид гээд бай.Тэр их мөнгөөрөө 7 буудал Баянхошууны баруун зүүн салаанд гэр хороололд байдаг өндөр настнуудад түлээ нүүрс авч өг.Одоо чиний карьер дууссан.Буян сайн үйлд Бурханд мөнгө гүйцээ

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.228

зөв банкны луйвар зогсох хэрэгтэй нам дотроо бас шудрага байх агаар салхи оруулж бгаад танд итгэж хүлээж бна

иргэн
2 жилийн өмнө
59.153.113.205

Батзандан ээ дээ мөн Тэнэг нөхөр юмаа, их хэмжээний Зээл авч мурчихаад очиж очиж хамгийн том Ноёнтой тэрсэлдэж байгаад Аавын хаалга татчих юм даа

Иргэн
2 жилийн өмнө
103.161.242.174

БАТЗАНДАНГИЙН ЗАЛЬЖИН УХААН, ХҮРЭЛСҮХИЙН ХОНЗОГНУУР ЗАН 2 ТЭМЦЭЛДЭЖ БАЙНА.

Ариуна
2 жилийн өмнө
124.158.69.178

Миний аав шударга прокурор байсан, бид нар шударга хүмүүжсэн гэж л бүлтэрдэг байсан Батзандан ах дүүгээрээ луйварчин байжээ, хөөрхий.

Батаа
2 жилийн өмнө
124.158.69.178

Батзандан аав шударга прокурор байсан болохоор бид шударга хүмүүжилтэй гэж бүлтэрдэг байсан даа. Гэтэл ах дүүгээрээ луйварчид байжээ. Ард олны мөнгийг буцааж төлүүл.

Зочин
2 жилийн өмнө
192.82.70.105

Энэ хэвлэл мэдээнийхэн зөв мэдээлэл хийх хэрэгтэй шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.