Засгийн газрын тогтоолоор Монголын уул уурхайн баялаг хяналтгүй болох эрсдэлтэй болсон гэж "Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдлээ.
Монгол улсын Засгийн газрын 2022 оны 8-р сарын 24-ний өдрийн “Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 317-р тогтоолоор "Геологийн төв лаборатори” ТӨҮГ болон Геологийн судалгааны төв ТӨҮГ-ыг нэгтгэн "Геологийн судалгаа- шинжилгээний төв болгон өөрчлөх шийдвэр гаргажээ.
Засгийн газраас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхэд дээрх 2 байгууллага болоод тэнд ажиллаж буй ажилчдын эрх ашгаас гадна улсын эрх ашиг хөндөгдөх байдал үүссэн гэж "Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын ҮЭХ-оос мэдэгдлээ.
"Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын ҮЭХ-ны гишүүн:
- "Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь Монголын төрөөс олгосон чиг үүргийн хүрээнд төрийн нүд чих болж,уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг. Нэг талаас улсад орлого төвлөрүүлэх , нөгөө талаас борлуулалтын өртөг тооцоход худалдан авагч талд хүлээн зөвшөөрөхүйц үр дүнг гарган ажилладаг байгууллага юм.
"Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын статусыг өөрчилснөөр төрийн нэрийн өмнөөс хяналтын шинжилгээг гүйцэтгэх бие даасан хараат бус байдал алдагдана. Энэ дан ганц 2 байгууллага нэгдэх асуудал биш юм. Геологийн төв лаборатори гэсэн нэрээ түүхийг хуудаснаас арчихыг хүсэхгүй байна.
- Нийт экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг манай улсын хувьд лаборатори бие даасан хараат бус байж, олон улсад уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлоход өөрийн эрх ашгаа хамгаалж чадна.
Нэг байгууллагын харьяанд байвал бидний шинжилгээний үр дүнг гаднын ямарч улс орон хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна уул уурхайн бүтээгдэхүүн ямар ч хяналтгүйгээр урсан гарах эрсдэлтэй. Энэ нь ашигт малтмалын баяжмалыг хүдрээр гаргах цаашлаад үнэлгээ бууруулах, татвар багасах зэрэг олон эрсдэлийг бий болгоно гэж харж байна.
"Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь өнөөдөр монгол улсын хилээр гарч байгаа бүх бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналтыг 100 хувь гүйцэтгэж байгаа. Иймд "Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын статусыг хэвээр үлдээж, чадавхыг улам бэхжүүлэх бодлогоор дэмжихийг хүсэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тийм шд.уул уурхайн бүтээгдэхүүний хяналт үгүй болох эрсдэлтэй болжээ