СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайландын өдөр өнжүүлэх төвд халдлага болж, 37 хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Тайландын зүүн хойд нутгийн Нонгбуа Ламфу мужийн Утай Саван тосгонд орших өдөр өнжүүлэх төвд өнгөрөгч пүрэв гарагт зэвсэгт этгээд халдан, гал нээж, улмаар 37 хүний аминд хүрчээ.

гэж орон нутгийн цагдаа нар мэдээлсэн юм. Түүнчлэн 10 хүн шархадсаны дотор зургаагийнх нь биеийн байдал хүнд байгааг бүс нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч хэлжээ.

Халдлага гарах үед хэргийн газарт байсан нэг багшийн хэлснээр, зэвсэгт этгээд өндөр өнжүүлэх төвийн ойролцоо автомашинаасаа буугаад шууд гал нээж, барилгын гадна байсан хэд хэдэн хүнийг хөнөөсөн байна. Ингээд өдөр өнжүүлэх төвийн багш нар дотогш гүйж орон, хаалгаа түгжсэн ч халдагч хүчээр нэвтрэн, хутгаар халдлага үйлджээ. Үүний дараа тэрээр гэр рүүгээ зугтах замдаа мөн гал нээж, хэд хэдэн хүний амийг хөнөөсөн бөгөөд эцэст нь эхнэр, хүүхдээ хороосныхоо дараагаар амиа егүүтгэсэн аж.

Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг 34 настай цагдаагийн алба хаагч асан Паня Камрап гэж тогтоосон байна. Цагдаагийн хошууч генерал Пайсал Луесомбоны мэдээлснээр,

Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча хохирогчид болон ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлсэн бөгөөд өнөөдөр хэргийн газарт очиж, нөхцөл байдалтай танилцах төлөвтэй байна.

Эх сурвалж: AP, BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.