СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-07

Есөн давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсан охиныг эсэн мэнд буулгажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт дээвэр дээрээс хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 7-ны өдрийн 01:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 01:05 цагт очиход иргэн Х /18 настай, эмэгтэй/ 9 давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсныг аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчтэй хамтран 13 минут ажиллаж, ярилцаж тайвшруулан, 01:18 цагт эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.