СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдийн паркийн тохижилтын ажил дөрвөн жил үргэлжилнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийг "Рио Тинто Монгол" ХХК-тай хамтран тохижуулахаар болсон.

Энэ хүрээнд Хүүхдийн паркийг хоёр хэсэг хуваан, тохижилтын ажил хийнэ. А хэсэг буюу 10.2 га газарт тохижилтыг "Рио Тинто Монгол" ХХК хийх юм.

Хүүхдийн паркийн баруун хэсэг буюу Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж бүхий хэсэг болгон сэргээн засварлана. 

Үүнтэй холбоотой зураг төсөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарлах бөгөөд төсөл нийт дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ.

Эхний нэг жилд нь бүтээн байгуулалт, үлдсэн гурван жилд нь арчилгаа хийх буюу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг бойжуулах, нөхөн сэргээх ажлууд хийнэ. 

Хүүхдийн паркийн Б хэсэг буюу үлдсэн зургаан га газарт жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой паркийн өргөтгөлийн бүтээн байгуулалтыг Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК хийнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.