СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-07

Монгол Улсын агаарын замын 80 хувь нь шинэчлэгджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн тушаалын дагуу Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, 2022 оны аравдугаар сарын 6-ны өдрийн Олон Улсын цагаар 00.00 UTC /орон нутгийн 08.00/ цагаас ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор “EASY BUSY 2030” арга хэмжээг зохион байгуулжээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “ Хил хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангах үүднээс манай тээврийн салбарт олон шинэчлэл, зорилт тавьсны нэг нь өнөөдөр бид бүхний хэрэгжүүлж байгаа энэ ажил юм. Тээврийн салбар аюулгүй, ая тухтай байх ёстой. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 бодлогын баримт бичгүүдэд ч дээрх зорилт туссан. Агаарын орон зайн шинэ зохион байгуулалт хийж, агаарын замын ашиглалтыг сайжруулж, аюулгүй, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх зорилт тавьсны нэг хэсэг нь өнөөдөр ийнхүү биелэж байна. Агаарын орон зайгаа ашигтайгаар зөв зохион байгуулах ажлыг эхлүүлсэн та бүхэндээ баярлалаа. Монгол Улсын маань тэнгэр нь цэлмэг байж, хөөрөлт, буулт маань аюулгүй, ая тухтай байгаасай гэж хүсье” хэмээн үйл ажиллагааг нээж үг хэлсэн байна.

Агаарын зайд ашиглагдах агаарын замуудаа шинэчлэснээр Олон Улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын шаардлагын дагуу дээд, доод агаарын замуудыг нэгтгэж, зөвхөн уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замуудтай болж байна. Ингэснээр үндсэн чиглэлүүдэд 33 чиг шулуун агаарын замтай байгаа юм. Мөн үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж агаарын хаалгаас агаарын хаалга чиглэлтэй чиг шулуун 6 замыг тогтоож, нийт 16 RNAV5 ангиллын агаарын замтай болсноор агаарын тээвэрлэгч нарт илүү олон, аюулгүй, үр ашигтай чиглэлийг бий болгожээ.

Мөн нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион байгуулалтуудыг шинэчилж, 6 секторын 2 нь болох Алтай, Баян сектор процедур удирдлага үзүүлдэг байсныг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, “Баян” секторыг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын  удирдлагад шилжүүлсэн юм.

Дээрх өөрчлөлтүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлж буй GANP буюу дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөний хүрээнд Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй SEAMLESS ATM PLAN-ний агаарын зай маршрутын үзүүлэлтийн шаардлагуудыг шинэчлэх төлөвлөлтийн ажлуудтай уялдуулан ИНЕГ-аас цогцоор нь системтэйгээр хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм. Ингэснээр Монгол Улсын агаарын замын 80 хувь нь шинэчлэгдэж байна.  

Монгол Улс агаарын зайн багтаамж, үр ашгийг сайжруулснаар Агаарын навигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагын дагуу технологид суурилан хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орнуудын түвшинд хүрнэ. Агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар дээшилж, гадаад ертөнцтэй шууд холбогдох сүлжээг өргөжүүлж, Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа идэвхжинэ хэмээн тооцоолж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.70.151

Энэ хөдөлгөөний күрс төгссөн мэргэжил боловсролгүй нөхдүүдийг удирдлагаас зайлуулж нисгэгч, инженерүүдийг яаралтай томилохгүй бол юун шинэчлэл. Үеийн үед хөдөлгөөнийхөн шоудахаас өөр юм мэдэхгүй. Тэгээд юм мэдэхгүй байж ядаж байхад мэдэмхий дээрэлхүү гэж. Сая сайд дарга нар ирэхэд харин ёстой хөөрхөн ааштай болчихсон байсан, үргэлж сайд нарыг авчирвал зүгээр юм бишүү гэж хэдэн ажилчид доог хийж байх уу. Бусад мэргэжлийн дарга нар зүгээр л байхын хөдөлгөөний мөнхнасан, одгэрэл гэж 2 мал нь дүрдээ орчихсон загнахгүй хүн ч гэж алга. Нисэх гэж ховны хүүдий, архины оромж, завхайрлын хөндий боллоо. Тун удахгүй том юм сонсогдоно

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.