Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Жүү-Ок Лиг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилтуудыг танилцуулсан байна.
Ноён Жүү-Ок Ли Монгол Улсын Ерөнхий сайдыг ирэх онд болох Давосын ДЭЗЧУ-д оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд олон улсын нэр хүндтэй тус платформыг ашиглан Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулах арга хэмжээ зохион байгуулах боломжийн талаар саналаа солилцжээ.
ДЭЗЧУБ-аас 2022 онд гаргасан “Дэлхийн эрсдлийн тайлан”-д дурдсан эрсдлүүдийг даван туулах, зайлсхийх стратеги боловсруулах чиглэлээр Монгол Улс ДЭЗЧУБ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.