СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УСУГ Хүний нөөцийн менежментийн 30400 багц стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Олон улсын стандартчиллын байгууллагаас Хүний нөөцийн менежментийн тогтолцооны нийт 27 ISO 30400 багц стандартыг боловсруулаад байна.

Үүнээс Монгол Улсад дараах долоон стандартыг MNS буюу үндэсний стандарт болгосон. Тодруулбал,

  1. MNS ISO 30400:2018 Нэр томьёо
  2. MNS ISO 30405:2018 Бүрдүүлэлтийн аргачлал
  3. MNS ISO 30406:2018 Байгууллагын төвшний тогтвортой ажил эрхлэлт
  4. MNS ISO 30407:2018 Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг
  5. MNS ISO 30408:2018 Хүний нөөцийн засаглал
  6. MNS ISO 30409:2018 Ажиллах хүчний төлөвлөлт
  7. MNS ISO 30401:2021 Мэдлэгийн менежмент-Шаардлага

Олон улсын стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааг системтэй, тогтвортой, тасралтгүй сайжруулах боломж бүрдэх юм. Иймээс Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ /УСУГ/ нь Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартыг нэвтрүүлэхээр зорьж байна.

“Глобал талент менежмент” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Мэндбаяр “УСУГ-аас өнгөрсөн гуравдугаар сард “Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартыг нэвтрүүлэх” тендер зарласан бөгөөд манай компани албан ёсоор оролцож энэ ажлыг хэрэгжүүлэх эрхийг авсан юм. Энэхүү Хүний нөөцийн менежментийн олон улсын багц стандартыг нэвтрүүлэх төслийн үйл ажиллагаа маань 2022 оны тавдугаар сараас арваннэгдүгээр сарыг дуустал хугацаанд үргэлжлэх бөгөөд харилцан өндөр оролцоотой хамтран ажиллаж байгаадаа бидний зүгээс туйлын талархалтай байна.

ISO стандартууд олон улсын хамгийн сайн туршлагуудыг агуулсан байдаг бөгөөд нь сайшаалтай. Байгууллага нь үйл ажиллагаагаа таниулах, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд олон улсын сайн туршлагуудыг хэрэгжүүлэх шаардлага мэдээж тавигдана. Үүний нэг жишээ болсон Хүний нөөцийн менежментийн тогтолцооны Олон улсын ISO 30400 багц стандартыг хэрэгжүүлэх санал санаачилгыг гаргасан УСУГ-ын удирдлагууд болон ЗУХ-ын Д.Мөнхцэцэг даргад баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна” гэжээ.

Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартууд нь тус бүрийн онцлогоороо байгууллагад өөр өөрийн ялгаатай үнэ цэнийг авчирдаг.  Тиймээс ISO 30400 стандартыг багцаар нь нэвтрүүлэх нь хамгийн оновчтой.

УСУГ нь Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартыг нэвтрүүлснээр мэдлэгийг цогцоор нь удирдах, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар сайжирч, хүнээс хамааралтай эрсдэл багасах, бүтээмж дээшилж, ажилтнуудын сэтгэл ханамж өсөх, тогтвортой ажиллах таатай нөхцөл бүрдэх, шаардлагатай тоон мэдээлэл, зардлыг тооцдог болох, байгууллагын засаглал сайжрах, оновчтой төлөвлөлт хийгдэх зэрэг олон талын ач холбогдолтой. Ингэснээр байгууллагын найдвартай ажиллагаа, ажилтны тасралтгүй хөгжил, салбарын дэвшил, улс орны бүтээн байгуулалтад ач тусаа өгдөг. Улмаар хөгжлийн явцад ажилтан хөгжинө, хүний хөгжлийг дагаад үйлдвэрлэл, технологийн хөгжил урагшилна, дагаад салбар, бүс нутаг, улс орон хөгжинө. Олон улсын стандартын нэвтрүүлэлт нь байнгын сайжруулалтаар хөгжих зүй тогтолтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.