СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-10-06

ЮНЕСКО-гийн II зэрэглэлийн төвийг Монголд байгуулах саналаа илэрхийлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Ханыг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд:

  • Монгол Улс Насан туршийн суралцахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд ЮНЕСКО-гоос бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлж, Насан туршийн суралцахуйн хүрээлэнгийн хоёр шинжээч манай улсад ажиллана.
  • Боловсролын салбар дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн бодлого боловсруулах чиглэлд ЮНЕСКО-гоос онцгойлон анхаарч байгаа юм. Huawei-тэй хамтарсан “Ухаалаг анги” төслийг хэрэгжүүлэхэд 1,000,000 ам.долларын төсөв шаардлагатай. Үүнд Huawei Mongolia дэмжлэг үзүүлж, 200,000 ам.долларын санхүүжилт олгох боломжтой аж.
  • ЮНЕСКО-гийн холбоот сургуулиудыг Монголын холбоот сургуулиудтай холбон, туршлага солилцох чиглэлд ажиллана.
  • Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд ЮНЕСКО-гийн хоёрдугаар зэрэглэлийн төвийг Монгол Улсад байгуулах саналтай байгаагаа мэдэгдсэн. ЮНЕСКО-гийн тэнхимүүд болон их сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээг Монголд байгуулахыг санал болгов.
  • Боловсролын багц хуулийн төслийг ЮНЕСКО-гийн зөвлөмжийн хүрээнд боловсруулсан бөгөөд энэхүү сайн туршлагыг таниулах хүсэлтэй байна.
  • Энэ онд хүүхэд бүрийг цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Уг туршлагыг ЮНЕСКО-той хамтран сурталчлах саналтай байгааг харилцан ярилцсан хэмээн БШУЯ-наас мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.