СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-10-06

🔴 Б.Лхагвасүрэн: Төв банк ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

-Өнгөрсөн баасан гарагийн оройноос Монгол Улсын засгийн газрын бондын үнэ огцом унаж, өгөөж нь 35 хувьд хүрлээ гэх мэдээлэл яваад эхэллээ. Дефолтын хэмжээ шүү дээ. Олон Улсын түвшинд яагаад ийм гэнэтийн шок үүсэв? Гадаад валютын албан нөөц 400 сая доллар байна? Энэ жил болон дараа жил 1 тэрбум доллар төлнө шүү дээ. Энэ өрийг хүү багатай дахин санхүүжүүлж чадах уу?

Банкууд зээл гаргахгүй байна. Сэлэнгэ аймгийн газар тариалангийнхан дотооддоо хүнсээ үйлдвэрлэе гэхээр зээл гарахгүй юм. Судалгааг харвал орон сууцны үнэ 19 хувиар өссөн. Инфляциас өндөр байна. Таны өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын тохируулгууд чинь цагаа олсон, зөв байсан гэж бодож байна уу? Дээрээс нь Засгийн газар хөдөө орон нутагт шилжиж суурьшсан хүмүүст 3 хувийн зээл олгоно гээд ярьж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Хэрэгжвэл хэдэн төгрөг гарах вэ, хэзээнээс хэрэгжих вэ? 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-Блүүмбергийн сэтгүүлчийн мэдээллээс үндэслэн Монгол Улсын гадаад зах зээл дээрх бондуудын өгөөжийн муруй нэлээн хөдөлсөн гэж үзэж байна. Банкууд тодорхой хэмжээний хязгаартайгаар валют өгч байгаа нь эдийн засаг хязгаарлагдсан гэх мэдээллийг өгсөн байна лээ. Монгол Улсын бонд үнэт цаасыг эзэмшиж буй иргэн худалдаж авах саналууд орж ирвэл эргээд хэвийн байдалдаа орох байх. Дефольт үүсэхгүй байх. 

Монгол Улсын хувьд өнөөдөр орж ирж байгаа валютад хяналт байдаггүй. Валютын нөөц нийлбэр дүнгээрээ 2 тэрбум 796 сая доллар гэж статистик гарсан. Энэ дөрвөн сарын импортыг хангах нөөц. Бүр аюулын түвшинд хүртлээ буураагүй. Есөн сард анх удаа сарын дүнгээрээ нэмэгдсэн гэдэг утгаараа Covid-ын өмнөх түвшиндээ хүрвэл өр төлбөрийг тодорхой хэмжээнд шийдээд явах боломжтой гэж харж байна.

Газар тариалан эрхлэгчид 8 сарын байдлаар 70 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зээл тодорхой хэмжээнд гарч байна. Хүссэн хэмжээнд зээл олгож чадахгүй байна. Аль болох нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой бодлого гарган ажиллаж байна.

Үл хөдлөхийн үнэ 19 хувиар өссөн. Өртөг зардлын нөлөө бий. Ялангуяа барилгын үнэ өссөн нь нөлөөлсөн. Төв банкны зүгээс ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно. Яагаад гэвэл зээлийг Ковидын хуулиар олгож байна. Өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах орчин бүрдсэн. Төвбанк хэрэгжүүлээд явбал хууль зөрчинө. Хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд явах боломжтой гэж үзэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.