СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-06

🔴 LIVE: Ж.Батзандан: Ядарч явахад нь тусалж байсан хүний хувьд Ерөнхийлөгчид нэг "шанаа өгье" гэж бодсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа. 

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан:

-2019 оны 50 мянган хүний тэмцлийг сануулахаар өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан. МАНАН мафи өнөөдөр арилсан эсэхийг ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Элчин Л.Болдоос асуумаар байна.

Бидэнтэй хамт тэмцэж байсан хүмүүс өнөөдөр төрийн ордонд албан тушаалдаа тухлан сууж байна. Өнөөдөр харин би дахин шинэ хувьсгал хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна.

Бид гурван жилийн өмнө 50 мянган иргэнтэйгээ хамтарч МАНАН бүлэглэлийг арилгана хэмээн хэлж байлаа. Зарим нэг маань хамт тэмцэж явсан нэгнээ шоронгийн хаалга хүлээж байгаа шүү гэж хэлдэг болсон байна. Одоо ах нь том гар болсон шүү дээ. Ж.Батзандан чамайг алаад өгнө шүү гэж айлгаж байна. Бид хэн нэгэнтэй муудалцахыг хүсэхгүй байна. Бид тэр том дарга, том булчинтай хүнээс айж байна. Гэхдээ бид ард түмэн юу хүсэж байгааг сануулах хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлж байна.

Өнөөдөр 100 мянган компани хаалгаа барьж, 500 мянган хүн ажилгүй болох дээрээ тулчихаад байна. Бид гурван жилийн өмнө юу гэж амласнаа санах хэрэгтэй.

Өчигдөр би ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хатуухан үг хэлсэн. Монгол улс сөрөг хүчингүй болоод олон жил болж байна. Эрх баригч нам “атар онгон” болсон байна. Жаахан шүүмжлэл хэлэхэд ална шүү гэдэг мессежийг миний утас руу илгээж байна. Энэ бол сөрөг хүчингүй болсны шинж юм. Манай хөдөлгөөн сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ.

Миний ах Ж. Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга, ерөнхийлөгчийг 93 хувиар ялуулсан хүн, дотны анд найз нь гэдгийг би маш сайн мэднэ. Дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хийдгээ болих хэрэгтэй. Хүүхэдтэйгээ муудчихаад эхнэрээ зоддог шиг битгий аашил гэж хэлмээр байна. Би таныг ядарч явахад чинь тусалж явсан хүн шүү. Та өнөөдөр Батзандангийн тусыг мартчихсан байна.  Засгийн газрыг чинь авч үлдэж байсныг та мартсан байж болно.

Тэр дэд сайд найзыгаа яахаа өөрөө мэд. Тэр хүнээ шоронд оруулна уу, шонд өлгөнө үү тэр та хоёрын асуудал. Миний асуудал биш. Би бүх л хүмүүсийг хатуу шүүмжилдэг байсан юм. Гэхдээ тэр үед хэн ч над руу тань шиг ийм мессеж бичиж, дарамталдаггүй байсан юм шүү. Төрийн машиныг ажиллуул гэдэггүй байсан юм шүү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.242

Одоо суларч эхэллээ.гэмт хүн гэлбэлцэнэ гэж цаагуураа ахыгаа аргалах гэж сүрдүүлж гуйж эхлэх шиг үнэн худал гар юмаа.хэрэг хийсэн бол ах чинь ялаа эдлэг.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ЛУЙВАРЧИД
2 жилийн өмнө
66.181.177.21

УЛИН ХУЦАЖ НИЙГЭМ САМАРЧ ХООЛОО ОЛЖ ИДЭЖ ЯВАА НОВШИЙН УЛСТӨРИЙН ЯНХАН !!!

Алдар
2 жилийн өмнө
124.158.64.22

Миний аав шударга прокурор байсан. Биднийг шударга болгож хүмүүжүүлсэн гэж Батзандан бүлтэрдэг байлаа. Ах дүүгээрээ нийлж ард түмний хөрөнгийг шаажээ. Хус хус дүү нь Хүрэлсүхээр аргалуулчихна гээд хуссан байна. Хүрэлсүх шударга шийджээ. Баяр хүргэе.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.