СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-10-06

🔴 Ч.Гантулга: Иргэн бүрт 15,2 сая төгрөгийн нөхөн олговор олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын нутаг дэвсгэрийг хамрах “Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалтыг байгаль орчныг хамгаалдаг сэтгүүлчдийн зүгээс зохион байгуулсан. Уг уулзалтад төсөл хэрэгжүүлэгч нэгжээс төслөө товч танилцуулсан.

Энэ үеэр сэтгүүлчид асуулт асууж, хариулт авч байна.

-Улиастай багийн хэдэн өрх айл УЦС барихыг зөвшөөрч гарын үсэг зурсан юм бэ?

-Танд нотолгоо байна уу. Энд байна /3 бичиг баримт харуулав/. Увс аймаг дээр ажлын хэсэг байгуулагдаад гарын үсэг зурах ажил өчигдрөөс /2022.10.05/ эхэлсэн. УЦС барихыг иргэд бүгд эсэргүүцээгүй. Хоёр төрлийн гэрээ хийж байна. Нүүлгэн шилжүүлэх болон нэг удаагийн нөхөн олговор олгох тухай. Олон эсэргүүцэлтэй тулсан, амаргүй ажил хэдий ч ард нь гарахын төлөө ажиллаж байна.

2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газар шийдвэр гаргаж УЦС барих газарт оршин сууж буй иргэн бүрт /1241 иргэн/ 15,2 сая төгрөгийн нөхөн олговор олгож эхэлсэн

-Малчид нүүгээд яг хаана очих вэ?

-Увс аймгийн Ховд сум, Ховд аймгийн Мянгад, Эрдэнэбүрэн сумдад шинээр газар төлөвлөж зааж өгч байна. Иргэд болон аймаг орон нутгийн иргэдээс санал авч шийдсэн. Хүсч байвал зэргэлдээ гурван суманд дээрх асуудлыг шийдвэрлэж өгч байна. Нэг асуудал бий. Яг тэр УЦС барих газарт өртөж байгаа зарим айлын малын эзэд нь хотод болон аймгийн төвд байдаг. Малчид нь бүртгэлд байхгүй ч нөхөн олговорт хамрагдана гээд асуудал гаргадаг. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.