СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-10-06

🔴 Зөвлөх инженер Ц.Сосорбарам: Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн 125 айл усан дор орно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын нутаг дэвсгэрийг хамрах “Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалтыг байгаль орчныг хамгаалдаг сэтгүүлчдийн зүгээс зохион байгуулсан. Уг уулзалтад төсөл хэрэгжүүлэгч нэгжээс төслөө товч танилцууллаа.

Төслийн багийн зохицуулагч Ч.Гантулга:

-Увс аймгийн Өмнөговь сумын нутагт хэрэгжих Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн талаар худал үнэн мэдээлэл цахим орчинд их явж байна. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнд 2015 оноос хойш 8-23 тэрбум төгрөгийг гаргаж байна. Ойрын таван жилд эрчим хүчний энэ хэрэглээ огцом өснө. Дотоодын эх үүсвэрээр шийдвэл хэмнэлт хийнэ, өмнөх шиг гаднаас эрчим хүч аваад байвал жилд 7-8 тэрбум төгрөг бусдад өгсөөр л байна. 

“Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийг Баян-Өлгий /104мкв/, Увс /123мкв/, Ховд /46мкв/ аймгийн Мянгад, Баяннуур, Эрдэнэбүрэн, Өмнөговь гэсэн дөрвөн сумыг хамруулан хэрэгжүүлнэ. 

Уг газрыг Засгийн газрын 2019 оны 357 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. 

Засгийн газар, төр өөрөө аль ч ангиллын газрыг стратегийн том бүтээн байгуулалтад авах эрхтэй, үүний хүрээнд төр өөрөө уг газрыг авч УЦС барих гэж байна

УЦС баригдсанаар усанд живнэ гэж яриад байгаа. Ер нь бол 28 мянган га газрын 9871га дээр нуур үүснэ. Нуур үүсэх талбайг чөлөөлөх тухай асуудал ярьж байгаа болохоос иргэдийг өнөө маргаашгүй хөөж тууж байгаа асуудал огт байхгүй. Иргэд харамсалтай нь сонсдоггүй, үймүүлдэг, бусдыгаа турхирдаг явдал гарсаар л байна. 

айлууд. Бая-Өлгий аймгийн Цэцэгт баг, Увс аймгийн Улиаст багийн төв дээр сургууль, цэцэрлэг, ЗДТГ-ын байр гэсэн барилгууд байна. Багийн төвийг усанд живүүлэх гээгүй. Байршлыг сольж, ойролцоо шинэ баг байгуулах ажлыг эхлүүлээд явж байна. 2023, 2024 оны төсөвт бүтээн байгуулалтын ажлын төсвийг оруулахаар төлөвлөсөн. 

Мөн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой төлөвлөгөө гарсан. Бид зохиогоогүй, улсаас төлөвлөсөн ажил. 2022, 2023, 2024 онд үе шаттай нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргаж, иргэн бүрд олгох нэг удаагийн нөхөн олговор олгох ажлыг үе шаттай хийнэ. Иргэдэд хөрөнгө нь ямар үнэлгээтэй гарсныг танилцуулж, гэрээ байгуулах ажлууд явж байна гэлээ. 

Монгол Улсын зөвлөх инженер Ц.Сосорбарам:

-Байгаль орчин нийгэмд үзүүлэх нөлөөллийг тогтоохоор гурван жил ажиллалаа. Төсөл хэрэгжихийн өмнө байгаль орчин нь ямар байдалтай байна, дараа нь ямар болох вэ гээд.

Нэгдүгээрт, Бэлчээрийн газар ус бүхий ангилалд шилжинэ. Нөлөөлөлд өртөх хэдий ч сайн ба мууг судалгаагаар тогтоосон.

Хоёрдугаарт, Ховд голын урсац дээд доод хашицаас /хавцал дээр боож байгаа/ дээших болон дооших хэсэг усан орчны нөлөөлөлд орно. 

Гуравдугаарт, Ургамлын бүрхэвч буюу мод бутлаг ургамлын бүрхэвч бүхий 880 га газар усанд орно. Ургамлын 61 төрөл бий. Хоёр төрлийн ургамал ховор төрөлд ордог. Тусгай хамгаалалттай газрын оройгоор амьтад орж ирдэг. 

Дөрөвдүгээрт, Усан орчин бий болж буй учраас зургаан төрлийн загас /хадран гэх мэт/ хавцлын маш их хавчигдсан хэсэгт түрсээ хаяж чадахгүй гэх төсөөлөл эхний ээлжинд гарсан. Инженерийн шийдлээр доод болон дээд ус гаргуур дээр ус халиах, гол дээр хэвийн өнгөрөх түвшинг барьж цахилгааны тохируулгыг доод бүсэд нөлөөлүүлснээр хадран загас дээд түвшин рүү орж загас үржих боломжийг бүрдүүлэх боломжтой гэсэн. Чөлөөтэй хөвж дээд хашиц руу орж түрсээ шахах боломжийг бүрдүүлнэ.

Тодруулбал, төсөл хэрэгжсэнээр ургамал болон амтьны популяцид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан

Эдгээр дүгнэлтийг манай улсын тэргүүлэх шинжлэх ухааны доктор, профессорын баг тогтоосон. 

Тавдугаарт, Нийгэмд үзүүлэх нөлөөлөл. 9800 га газар усанд автана. Тэнд хувьчилж авсан газар байхгүй, дан эзэмшлийн гэрчилгээтэй байна. Тэр эзэмшлээс 28 мянган га газрыг авна. Захиран зарцуулах эрх төрд бий. 

Үнэлгээний аргачлалаар бодож гаргасан мөнгөн дүн иргэдийн өөрсдийн хөрөнгөө үнэлж байгаа үнэлгээтэй хол зөрж байгаа ч иргэдийн үнэлгээг аль болох нэмэгдүүлж олгох шийдвэр гарсан. 

УЦС Мянгад сумын нутагт 37 га газарт л баригдана. Туслах карерь 137 га-д баригдах хэдий ч нөхөн сэргээгдэнэ. 4,5 км газарт тунель тавьж газрын хэвлийг ухна. Үүнээс өөрөөр нийгэмд сөргөөр нөлөөлөж байгаа нөлөөлөл байхгүй. 

Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн 125 айл усан дор орно. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэд мөн усны хэсэгт багтсан. Бусад сумдын айл хамрагдахгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.114

Төр нь төр шиг байж хийх юмаа хүнээр бүү заалга оо монголд хэрэгтэй л юм бол хэдэн малчины эсэргүүцэл асуудал биш ээ хө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.