СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-10-06

🔴 Д.Жаргалсайхан: УЦС барих төслийнхөн хандлагаа өөрчлөөч гэж гуйж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын нутаг дэвсгэрийг хамрах “Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалтыг байгаль орчныг хамгаалдаг сэтгүүлчдийн зүгээс зохион байгуулсан. Уг уулзалтад төсөл хэрэгжүүлэгч нэгжээс төслөө товч танилцуулсан.

Энэ үеэр уг уулзалтад сайн дураараа оролцсон Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Д.Жаргалсайхан дараах саналыг хэллээ. 

Тэрбээр:

-Манай сумынхан УЦС барихыг эсэргүүцээгүй. Улиастай багийнхантай ойлголцох л асуудал бий. Эсэргүүцэж байгаа хүмүүсийг удам судраар нь мэднэ. Станцын усан дор орох газартай хамааралгүй, урсацаас дээших зургийг нь тавьчихаад иргэдийг турхираад байгаа тал бий. Иргэдийг зальдаад, худлаа яриад байгаа юм шиг ойлголт өгөөд байна. 

Д.Жаргалсайхан: Иргэд зөвхөн амьдрах орчингүй боллоо, амьжиргаагүй боллоо гээд бухимдаад байна

Төслийн багийнхан хандлагаа өөрчилмөөр байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Та бүхэн очиж уулзаад яриач. Эвээ олооч, энд хэвлэлээр яриад байх биш Улиастай баг дээрээ очиж ажиллаач.

Төслийн багийн ийм байдлаас болж сүүлдээ тэр хүмүүс багийн даргаа ч уулзалтад оруулахаа больсон. Өчигдрийн трактортой туллаа гэх явдлын дараа санал хуваагдаад байсан хүмүүс бүр нэгдчихлээ шүү дээ. Ард нь хүмүүс байна, зохион байгуулалттайгаар турхирч байна гэж яриад байх юм. Хэн тэднийг турхирах вэ дээ гэв. 

Байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын хорооны дарга Ганбаатар: 

-Би өөрөө Эрдэнэбүрэнгээс гаралтай хүн. Аливаа төсөл ойлголцлын асуудал л байдаг. Иргэд-төсөл ойлголцлын зөрүү байгаад байна. Төр засгийн бодлогыг төлөөлж байгаа төслийн удирдлага хэвлэл мэдээллийг "Нэг бол биднийг сурталчил, нэг бол тэднийг сурталчил" гэж тулгаж байгаа юм бэ. Та нар буруу ажиллаж байна. Төр захиргааны шийдвэрийг бол ойлгож байна. Төслийн багийг иргэд ойлголгүй байна. Төслийн багаа шинэчилбэл яасан юм бэ?

Төслийн багийн зохицуулагч Ч.Гантулга: Төслийн багийг шинэчлэх эрх Засгийн газар болон холбогдох яаманд бий. Сүүлийн сар гаруй хугацаанд намайг солих гэж байна, чөлөөлсөн, оронд нь томилсон гэх мэт мэдээлэл гарч буй. 2019 оноос хойш зогссон төслийг сүүлийн нэг жилд хөдөлгөж, ажлыг нь хийсэнд дургүйцэж байгаа хүмүүс байгаа юм шиг байна. Би төр засаг иргэний хооронд гүүр болж, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.114

Энэ одоо зүгээр л шантааж юм биш үү малчидын нэр барьж мөнгө харсан хархнууд ард нь байна хөөрхий малчидад дусаал л олдвол их юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.