СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-10-06

🔴 Ч.Гантулга: УЦС барихыг эсэргүүцсэн иргэд Ц.Сосорбарам гуайг 2-3 удаа зодсон, гарыг нь хугалсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын нутаг дэвсгэрийг хамрах “Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалтыг байгаль орчныг хамгаалдаг сэтгүүлчдийн зүгээс зохион байгуулсан. Уг уулзалтад төсөл хэрэгжүүлэгч нэгжээс төслөө товч танилцуулсан.

Уулзалтын үеэр сэтгүүлчид төслийг багийнхнаас сонирхсон асуултаа асууж, хариулт авав.

-Та бүхэн нутгийн иргэдэд асуудлаа сайтар танилцуулсан уу. Нийгмийг талцуулаад байна?

Төсөл хэрэгжүүлэгч багийн зохицуулагч Ч.Гантулга:

-Төслийн талаар, ач холбогдол, хор хохирол, хийх ажил гээд бүх талын мэдээллийг малчдад тухай бүрд нь өгч ажилласан. Монгол Улсын зөвлөх инженер Ц.Сосорбарам байгаль орчны талаар зөндөө олон мэдээлэл өгсөн. Мэдээлэл аваагүй гэж яриад байгаа цөөн тооны иргэд бий. Тэд мэдээлэл авахыг хүсдэггүй. Үймээн самуун гаргаж, хурал цуглаан тараадаг. Газар дээр нь бид зөндөө ажилласан. 

Ц.Сосорбарам гуайг 2-3 удаа зодсон, гарыг нь хугалсан. Олон зүйл болдог...

Бүгд биш. Иргэдийн 70 гаруй хувь баруун бүсийн эрчим хүчийг сайжруулах ёстой, төсөл улс оронд хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нөхөн олговрын хэмжээг авч гэрээ байгуулж ажиллахад бэлэн байдаг. 20 гаруй хувь нь эргэлзэж байгаа. Мөнгө ч авахгүй, гэрээ ч байгуулахгүй, энэ нутгаас нүүхгүй гэсэн 5 хувь бий.

Хөдөө орон нутгийн телевиз, сонин, цахим орчинд бүтэн жилийн хугацаанд мэдээллийг хангалттай өгсөн. Иргэд мэддэг. 

Өчигдөр болсон үйл явдлыг та бүхэн харсан байх. Лайв хийгээд сошиал орчинд цацахдаа мэргэшсэн хүмүүс. 

2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газар шийдвэр гаргаж УЦС барих газарт оршин сууж буй иргэн бүрт /1241 иргэн/ 15,2 сая төгрөгийн нөхөн олговор олгож эхэлсэн. 

Төр сонсож байна, хэлсэн амандаа хүрч байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

НАРАА
2 жилийн өмнө
202.126.88.90

Нутагын иргэд бол усгүй болчихноо гээд л бгаа шүүдээ тэгээд усгүй болчихвхол хүн мал өвс ургамал бүгд харангадаад үхнэ шүү дээ түүнииг н сайн судалсан уим уу мөнгө өгөх авах н яах вэ хойч үёдээ үлдэх газар нутаг н хэрэгтэй шүү дээ

Баатарчулуун
2 жилийн өмнө
66.181.190.32

Төр засгийн шийдвэрийг гадаадын захиалгаар зориуд нураах зорилготой, иргэдийг турхиран үймээн самуун дэгдээж буй хорлон сүйтгэх ажиллагаа

Сүүгий
2 жилийн өмнө
202.126.90.62

Энэ ажлыг зориуд нурааж хорлох зорилготой хэсэг бүлэг шантаажчид ард нь байгаа даа. Улс төрийн зорилгоор ч байж мэднэ. Манай улс төрийнхөн чинь эсрэг нам хүчнүүдээ хорлож ажлыг нь унагаж байвал улс орон ард түмний эрх ашиг цаашаа болчихсон цэвдэг хүмүүсээр дүүрсэн байгаа шүү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.181

АН ын үүл элбэг со нарыг бариад хориоч АН ард нь бна хөгшчүүл нь ятгахд л сэтгүүлч отгоныг явуулаад л ухуулж ятгаад л төлбарийг нь авахд л баяжаад бна

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.198

Энэ бүхэнд тэр тэнэг сэтгүүлчОтгон хамаатай шүү

Зочин
2 жилийн өмнө
103.26.193.88

Биеэ өмөөрсөн л тайлбар байна ганц ч гэсэн иргэн эсэргүүцэж байгаа бол шалтгааныг тогтоож зөвшилцөх л ёстоы

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.145

Хэн Хөрөнгө лруулалт хийх юм ? Хэдэн жилийн хугацаатай юм? Хятадууд хэдүүлээ ирэх юм ? 30 жилийн концессоо ярь л даа ?!

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.145

Хятадын концессоо ярь л даа ! Хятадын ямар хөрөнгө оруулалт юм бэ? Хичнээн юанийн өрөнд орох юм? Хэдэн жил төлөх юм? Хэдэн хятадууд хэдэн жил суурин амьдрах юм бэ? Бусад нь бол ойлгомжтойшдээ !

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.