СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-06

Адуу дайрч, автомашиныхаа төмөр хийцэд хавчуулагдсан жолоочийг эсэн мэнд гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, Баянцогт гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 184 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т ачааны автомашин адуу дайрч, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 5-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 19:44 цагт очиход Төв аймгийн Баянчандмань сумаас тус сумын чиглэлд иргэн Х /27 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Хьюндай Портер” загварын өвс ачсан ачааны автомашин зам хөндлөн гарч байсан адуу дайрч, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан жолооч Х-г 19:48 цагт эсэн мэнд гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
139.5.217.198

Энэ тохиолдолд хэн хохирол барагдуулах вэ? Малчин&жолооч

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.207

Авто зам дээр бол малчмн

Зочин
1 жилийн өмнө
66.181.182.175

Maliin garts bas gerel oilgogch bhgui hariulj yawaa hungui bwal malchinii buruu bdiin bna lee

Зочин
1 жилийн өмнө
37.155.242.19

Хуулиараа бол малчин

Amaraa
1 жилийн өмнө
66.181.161.24

Hvn baiwl dairhuu

Зочин
1 жилийн өмнө
202.179.25.6

Хариулгагүй мал байсан болохоор малчин хариуцлага хүлээнэ

Зочин
1 жилийн өмнө
202.179.25.6

Амараа хүн малаа ялгах чадваргүй юм уу

Зочин
1 жилийн өмнө
103.10.22.80

Болгоомжтой яваач дээ залуус минь Өөрийгөө алхаа шахсан байна шүү дээ Адуу эргэж гүйдэг амьтан байна лээ шүү дээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.115

ЭНЭ УТСАА Боль!!!!!!!!!! Өнгөрснөө харамсана.

Зочин
1 жилийн өмнө
103.229.123.169

Адуу дайрсан жолооч удахгүй ээ зовноо зовно

иргэн
1 жилийн өмнө
66.181.161.53

Солиотой новш вэ.Хариуцлагагүй мөнгө хөөж зам дээр шахаж бууж хүнд гай болж байгаа эзэн нь их зовноо хө

Зочин
1 жилийн өмнө
150.129.143.229

efhfhh

Иргэн
1 жилийн өмнө
59.153.87.19

Өөрөө зовноо ч гэх шиг, ямар санаатай дайрсан биш дээ.Гэнэт гарч ирээд урдуур гүйдэг.Хүн тавлах дуртай шаар вэ чи.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.62

хурдтай учраас л хавчуулагдаж байгаа.ачаатай байж аяар явсан бол...

Зочин
1 жилийн өмнө
192.82.77.115

Шөнө дорнод хэнтийн хооронд явхав адуу дайрчих гээд их хэцүү болсон:

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.45

адууг байнга хариуулна гэж юү байдаг юм бэ жолооч нар хурдаа тааруулж явах хэрэгтэй шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.