Орос улс Украины ард түмэн, хэл, соёлыг үргэлж дээдлэн хүндэтгэсээр ирсэн гэж Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ.
Тус улсын Оны шилдэг багшийг шалгаруулах тэмцээний эцсийн шатанд шалгарсан багш нартай хийсэн уулзалтынхаа үеэр ноён Путин ОХУ-ын шинэ бүс нутгийг хөгжүүлэх цогц төлөвлөгөөнд боловсролын салбарыг чухалчилж авч үзэх ёстой гэж тэмдэглэсэн байна. Тэрээр энэ талаар "Донбасс, Запорожье, Херсонд тусгай төлөвлөгөө хэрэгжүүлэх болно. Энэ нь зөвхөн дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна спорт, эмнэлгийн тусламж үйлчилгээг ч хамарсан иж бүрэн төсөл байх ёстой" хэмээжээ.
Түүнчлэн, "Хэдий одоо бидэнд эмгэнэлт явдал тохиолдоод байгаа ч бид Украины ард түмэн, украйн соёл, хэл, утга зохиол гэх мэт бүх зүйлийг нь үргэлж дээдлэн хүндэтгэсээр ирсэн. Манай улсад украйн гаралтай гурван сая иргэн байдаг. Бид орос, украйн гэж огт ялгахгүйгээс гадна цаашид өөрсдийн замаар урагшлахдаа бидэнд саад болсон бүх зүйлийг устгана" гэж Ерөнхийлөгч Путин онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ӨГӨР НАЦИСТ ТҮРЭМГИЙЛЭГЧ ЯЛАГДЛАА МЭДЭРЧ !!! ТУСГААР ТОГТНОСОН ХӨРШ УЛСЫНХАА ЭНГИЙН НОМХОН ИРГЭДИЙГ ХЭЛ СОЁЛ ТҮҮХЭЭР НЬ ГҮТГЭН ИРГЭДИЙНХЭЭ ТАРХИЙГ УГААЖ АЙМАГЛАН УСТГАХЫГ ОРОЛДЧИХООД ХУЦАХ ШИГ БОЛЖ !!!
Хүнийг хэл соёл яс үндэсээр ялгаварлан гадуурхах хэрэггүй . Тэгэхдээ тэнгэр бурханаас заяасан нутаг нутагтаа амьдрах ёстой.