УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Өнгөрсөн зургаадугаар сард ҮХЦ Үндсэн хуулийн зүйл заалт тайлбарласан үйлдэл гаргасан. Үүнтэй холбогдуулан би УИХ-аас ҮХЦ-д сонгогдсон Ш.Солонго, Д.Одбаяр, Г.Баясгалан нарыг эргүүлэн тат гэсэн санал гаргаж, хууль бус үйлдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүний хувьд Цэцэд гомдол гаргасан. Эдгээр асуудлуудыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой. Яагаад дараалалд оруулахгүй байна вэ? Таныг хариу өгөхгүй дараад байхаар бас нэг захиалагч нь юм болов уу гэж хардаж байна.
Та өнгөрсөн зургаан сард Баянхонгорт ажиллаад сонгогчдодоо баахан загнуулаад ирсэн. Арав хоногийн дараа Цэц ийм шийдвэр гаргасан.
Улс төрчдийг эмээлгэж байгаа ганц ташуур бол сонгогчдын санал шүү. Ташуурыг нь хураагаад авчихвал иргэд эрх мэдэлтэй хүмүүсийн эрхшээлд нэгмөсөн орно. Намын жагсаалтын ард хэн ч сонгогдож болно шүү дээ. Хэлэлцэх асуудалд оруулаач.
Та дарга болоод ирэхээрээ үг дааж чадахгүй болсон байна. Мөнхийн албан тушаалд очсон юм шиг ташуурсан байна гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хуулиа дээдэлж ажиллахыг сануулъя. Өргөсөн тангарагтаа үнэнч байхыг сануулъя. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлнэ үү хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.