СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хилчин эмч нар осолд орсон иргэдийн амь насыг аварлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

ХХЕГ-ын эрүүл мэндийн алба, ТТАХНЭ-ийн эмч нарын бүлгийн эмч нар осолд орсон иргэдийн амь насыг аварчээ.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дахь “Ундрагчийн тойрог” гэх газарт авто тээврийн хоёр хэрэгсэл зам тээврийн осол гаргаж, дөрвөн иргэн хүнд бэртсэн аж.

Эдгээр хүмүүстэй улсын хилд үүрэг гүйцэтгэхээр явж байсан эмнэлгийн бүлэг тааралдаж, цаг алдалгүй анхан шатны тусламжийг үзүүлэн амь насыг нь аварсан байна.  

Эмч нарын баг иргэдийн амь нас эрсдэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж, яаралтай тусламжийг үзүүлэн, Шаамар сумын яаралтай тусламжийн тасагт хүргэн өгчээ.

Дээрх иргэд нь хадлангаа хадаад буцаж байх үедээ ийнхүү осолд орсон аж.  

Эх сурвалж: Монцамэ.мн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.