Улс орон даяар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын дурсгалт газруудын тооллогын ажил хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 6 сумын 186 түүх, соёлын дурсгалын газар дээр очиж, нөхцөл байдалтай нь танилцаж, тоолжээ.
Төв аймгийн хэмжээнд нийт 27 сумын нутаг дэвсгэрт 468 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 5665 дурсгалт газар байдаг. Тооллогын хүрээд Эрдэнэ сумын нутагт орших "Сарьдгийн хийдийн туурь", "Гүнжийн сүм", Мөнгөнморьт сумын нутагт орших "Тэнүүний хүрээний туурь" зэрэг томоохон газруудад хүрч ажилласан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
гайхалтай