СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-05

МҮИС-ийн хууль бус сурталчилгааг зогсоохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар гүйцэтгүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын үндэсний их сургууль “Монголын хамгийн том их сургууль” гэсэн зар сурталчилгааг өөрийн сургуулийн фэйсбүүк хуудас болон хот доторх зарим чиглэлийн нийтийн тээврийн автобуст байршуулсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа аж.

Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан.” гэж заасныг зөрчсөн тул “Монголын үндэсний их сургууль” НҮТББ-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Монголын үндэсний их сургууль уг шийтгэлийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оногдуулсан шийтгэл үндэслэлтэй, тус сургуулийг Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн зар сурталчилгаа явуулсан гэж захиргааны хэргийн шүүхээс үзжээ.

Монголын үндэсний их сургууль шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шийтгэл оногдуулсан торгууль 5.000.000 төгрөгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн сан банкин дахь дансанд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх журмаар төлж барагдуулсан байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дээрх хууль зөрчсөн зар сурталчилгааг өөрийн фэйсбүүк хуудас болон бусад хэлбэрээр түгээхгүй байх, зар сурталчилгааг зогсоох, нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй зурагт хуудсыг авах зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.

Иймээс Монголын үндэсний их сургуульд хүргүүлсэн албан даалгаврыг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх хүсэлтийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.