СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-05

ЗСБНХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалыг мөнхжүүлж, гэрэлт самбар босгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Зөвлөл Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний дурсгалд зориулсан ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’, Гэрэлт самбарын нээлт өнөөдөр болжээ.

Уг төгөл, гэрэлт самбарыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан бөгөөд нээлтэд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон хэлмэгдэгчдийн ар гэр, төрөл төрөгсөд оролцож, хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгалан “...Монгол улсын түүхэнд хар толбо болон үлдсэн их хэлмэгдүүлэлтийг ирээдүй хойч үе бид мартах бас давтах учиргүй. Эх орондоо эргэн ирж чадаагүй төр нийгмийн зүтгэлтнүүд, иргэддээ Монголын төр мэхийн ёсолж байхын тулд, мөн Москва хотноо очиж өвөг дээдсийнхээ дурсгалд хүндэтгэл үзүүлж чадахгүй байгаа үр хойчийнх нь санаачилгаар энэхүү хүндэтгэлийн самбар, ногоон төгөлийг байгуулсан юм. Энэ нь тэдгээр иргэнийхээ нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, өсвөр залуу үеийг соён гэгээрүүлэх зорилготой юм” гэжээ.

ЗСБНХУ-д Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин... зэрэг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүд, үндэсний сэхээтнүүд хэлмэгдэн, цаазлагдсан байдаг юм.

Энэхүү гэрэлт самбарын зураг төслийг Монгол Улсын УГЗ, Төрийн шагналт, уран барималч Л.Болд гаргаж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван, “Үүдэн чулуу” ХХК-тай хамтран бүтээжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.