СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-06

Авлигын эсрэг сургалтад 548 иргэн, албан тушаалтныг хамруулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг дарга зэрэг төрийн байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн зөвлөмж болон мөрдөгчийн мэдэгдлийн биелэлттэй танилцах, дүн шинжилгээ хийх чиглэлээр хамтран ажиллажээ.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах зургаан удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 548 иргэн, албан тушаалтныг хамруулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.