СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-10-05

Ч.Хүрэлбаатар: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нүүрсээ зөвхөн биржээр худалдана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийн талаар мэдээлэл өглөө.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Монголчууд бүгдээрээ ам.доллар, төгрөгийн ханш, валютын нөөцөд санаа зовж байгаа. Статистикийн тоон мэдээг харахаар экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэдгийг эхлээд анзаарсан. 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй. Яагаад гурав дахин бага хэмжээний валют орж ирснийг судлаад үзэхэд хэд хэдэн шалтгаан байна.

Нүүрсээ урьдчилаад зарсан тохиолдол бий. Өмнөх жилүүдээс зарагдсан нүүрс, жишиг, гэрээний үнэтэй холбоотой үүссэн зөрүү байгаа юм. .

Манай улсын нүүрс ямар үнээр зарагдах ёстой талаар "Уурхайн аман дээрээс нэг тонн нүүрс 71 ам.доллароор, харин хил дээрх үнэ нь 129 ам.доллароор зарагдаж байна. Энэ хоёрын хооронд 58 ам.долларын зөрүү гарч байгаа. Энэ нь тээвэрлэлттэй холбоотой.

Валютын нөөцөө нэмэхийн тулд цаашид нүүрсээ хил үнээр л худалдана. Мөн нүүрсний гэрээнүүдийг цахимжуулна. Бүх гэрээг бүртгэнэ. Уурхайн амнаас хил хүртэл нүүрс алдагддаг байдлыг бууруулна. Энэ онд бэлтгэл ханган, ирэх оноос нүүрсээ биржээр худалддаг болно. Энэ тогтолцоо руу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс шилжинэ. Ингэснээр хулгайгаар нүүрс гаргадаг байдлыг цэгцэлнэ гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.