СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-05

🔴LIVE: Хөгжлийн Банканд "Эрдэнэс Тавантолгой" 117 тэрбум, МИАТ 10 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, стандартын өнөөгийн нөхцөл байдал, Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр зэрэг 23 асуудал хэлэлцэн, шийдвэрлэжээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Сангийн сайд Б.Жавхлан:

- Хөгжлийн банкан дахь төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлийг төлж барагдуулах үүрэг даалгаврыг холбогдох сайд, дарга нарт өгсөн. Үүний биелэлтийг өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 140 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдлөө.

"Эрдэнэс Тавантолгой" 117 тэрбум төгрөгийг төлсөн. Тус компани нийт 160 гаруй тэрбум зээл төлөх ёстой. Үлдсэн 43 тэрбум төгрөгийг он гараад эхний улиралд багтаан төлөхөөр ойлголцсон.

МИАТ ТӨХК 10 тэрбум төгрөгөө бүрэн төлж барагдуулснаар Хөгжлийн банканд өргүй боллоо. Мөн ТОСК, НОСК нэг тэрбум төгрөгийг төлж барагдуулаад байна. Цаашдаа

Энэ ажилд хүчний байгууллагууд ялангуяа АТГ маш сайн хамтарч дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Ойрын хугацаанд үр дүн гаргана. Одоогоор 800 гаруй тэрбум төгрөг төлүүлсэн. Бид жилийн эцэс гэхэд 1 их наяд төгрөг төлүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.  

Харин "Хөтөл цемент" компани үйл ажиллагаа явуулж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тус компани өөрийн дотоод үйл ажиллагааг санхүүжүүлэх, санхүүгийн өндөр ачаалалтай явж байна. Энэ дундуураа зээлээ төлөхөд үйл ажиллагаа нь доголдох, зогсох эрсдэлтэй байгаа учраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтраад, Хөгжлийн банкнаас ажлын хэсэг гарч ойрын хугацаанд барагдуулахаар ажиллана. Дараагийн засгийн газрын хуралдаанд тодорхой мэдээллүүдийг өгч ажиллана гэлээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.