СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

50 жилийн турш хийсэн судалгаагаараа Нобелийн шагнал хүртжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Хагас зуун жилийн турш квант механикийн чиглэлээр бие даан судалгаа хийсэн гурван эрдэмтэн Физикийн салбарт Нобелийн шагнал хүртжээ. 

аж. Тодруулбал, фотон бөөмүүд хол зайд тусгаарлагдсан ч хоорондоо холбогдох буюу "орооцолдох" боломжтойг олж нээсэн нь "Квант тооцоолол, мэдээллийг аюулгүй дамжуулах, мэдрэгч технологийн салбарт том хувь нэмэр оруулсан бөгөөд өөр ертөнцийн үүд хаалгыг нээж өгсөн" гэж Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академийн Нобелийн хорооноос тэмдэглэжээ.

Гурван эрдэмтний хамтран хүртсэн шагналыг өнгөрөгч мягмар гарагт зарласны дараа 77 настай Зейлингер "Би одоо ч цочирдсон хэвээр байна. Гэхдээ энэ бол эерэг цочирдол" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр утсаар холбогдохдоо хэлсэн байна. Клаузер, Аспект, Зейлингер нар Физикийн салбарт Нобелийн шагнал хүртэж магадгүйг мэргэжилтнүүд сүүлийн арав гаруй жилийн турш таамаглаж байсан билээ.

Энэ оны Нобелийн шагналтнуудыг зарлах долоо хоногийн эхэнд Шведийн эрдэмтэн Сванте Паабо Анагаах ухааны салбарын шагналыг хүртсэн бол удахгүй Хими, Уран зохиолын салбарт сонгогдсон хүмүүсийг дэлгэнэ. Харин Нобелийн энх тайвны шагналыг ирэх баасан гарагт, эдийн засгийн шагналыг энэ сарын 10-нд зарлах ба тус бүр нь 10 сая швед кроны мөнгөн шагналтай

Эх сурвалж: AP, UPI

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.