Улаанбаатар хотод явган хүний зам дээр ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож буй зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Уг зөрчилд хариуцлага тооцсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20,000 төгрөгөөр торгожээ.
Зөрчлийн тухай хуулийн 35.2 дугаар зүйлд иргэн автомашинаа явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасны дагуу хариуцлага тооцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Орост бол 5000 рүбл буюу 85 доллар торгодог.
МОНГОЛЫН ТӨР ХУЦАВ. БҮДҮҮЛЭГ ДАВАРСАН ОРОС ЖОЛООЧИД АРГА ХЭМЖЭЭ АВСАН БОЛЖ ОРОМДЛОО.