Монгол улсаас ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Банзрагчийн Дэлгэрмаа 2020 оны сонгуулиар МАХН-ын дарга Н.Энхбаярын "ивээл"-д багтан, Та бидний эвслээс нэр дэвшиж байсан билээ. Төрөлх Ардчилсан намаас нь түүнд квот олгоогүй тул ийм сонголт хийн нэр дэвшсэн хэмээн тайлбарлаж байсан.
Тэрээр өнгөрсөн сард АН-ын гишүүнчлэлээ сэргээн, АН-ын дарга С.Эрдэнээс намын батлахаа гардан авчээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа Б.Дэлгэрмаа АН, МҮАН нэгдэх санамж бичигт гарын үсэг зурах ёслолд эмэгтэйчүүдийн байгууллагаа төлөөлөн оролцож, АН-ын гишүүнчлэлээ сэргээснээ зарлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Банзрагч гуай, Норовбанзад 2 аль нэг нь эсвэл бүр 2-улаа эрлийз хурлийзууд байж дээ.