Хүүхдийн тоглоомын талбайг дээрэмддэг байдал олон жил үргэлжилж буй талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай мэдээлэл хийлээ.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай:
-Улаанбаатар хотын дүүрэг, хороодод тулгамдаж ирсэн асуудлуудын нэг бол хүүхдийн тоглоомын талбай, нийтийн зориулалттай газрыг хувийн байгууллагуудад олгодог болсон явдал юм. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байх газар барилга байгууламж барьж эхэлсэн нь жишиг боллоо. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Тэнгис кино театрын ар талын газар анх тоглоомын талбай байсан ч барилга баригдсан. Энэ жишгийг одоо халах цаг нь болсон.
Тиймээс дүүрэг болон Хотын даргад шаардлага хүргүүлж байна. Ажлын хэсэг байгуулж хүүхэд багачуудад тоглох газрын буцааж олгох хэрэгтэй. Гэр хороололд ч хүүхдийн талбай байхгүй байна. Хоёр хороо дунд нэг ногоон байгууламж байгуулах шаардлагыг тавьж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв, яагаад энэ нийтийн эзэмшлийн газар хувь хүнд очоод байна аа? Яаж?