СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украины цэргүүд Херсоны тосгонуудыг чөлөөлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины цэргийн хүчин Херсон мужийн томоохон хот, тосгонуудыг чөлөөлж, Оросын цэргүүдийг түлхэн гарган, өмнөд зүг рүү урагшилж байгааг тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Ийнхүү Ерөнхийлөгч Владимир Путин улсдаа нэгтгээд буй Украины дөрвөн муж бүгд Оросын армийн бүрэн хяналтаас гараад байна.

Тус мужийн нийслэл Херсон хот Оросын мэдэлд хэвээр байгаа ч Днепр мөрний хойд хэсэг дэх хяналт нь суларсаар байгаа юм. Украины цэргүүд өнгөрсөн 48 цагийн дотор мөрний баруун эрэг дагуу хурдацтай урагшилж, улмаар Оросын анги нэгтгэлүүд мужийн хойд хэсгийн хэд хэдэн сууринаас ухрахаас өөр аргагүйд хүрчээ.

Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдээлснээр, Украины арми Любимовка, Хрещеновка, Золота Балка, Беляевка, Украинка, Великая Александровка, Малая Александровка зэрэг тосгоныг чөлөөлсөн ба үүнээс гадна олон тооны хот суурин байгаа аж. Харин Украины Дотоод хэргийн дэд сайд Евгений Енин хэлэхдээ,

Дашрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч мягмар гарагт ноён Зеленскийтэй утсаар ярьж, ОХУ Украины газар нутгийг өөртөө нэгтгэснийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн бөгөөд 625 сая ам.долларын нэмэлт тусламжийн багцыг санал болгожээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
103.161.242.96

Za ene Orosin taktik baiho tsashid yu bolohig hariya

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.229

СҮХ ДАЛАЙТАЛ ҮХЭР АМАР.Цаг нь болохоор ШАРААД ӨГӨХ биз.

ЗОЧИН
2 жилийн өмнө
66.181.177.21

ҮЛДЭН ХӨӨЖ ЧӨЛӨӨЛЖЭЭ ГЭЭЧ

Зочин
2 жилийн өмнө
139.5.219.204

Битгий ийм худал мэдээлэл тавьж бай л даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.