Ардчилсан намын зарим гишүүд цуглаж "Эвлэрлийн уулзалт" удаа дараа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй бололтой.
Тодруулбал, С.Эрдэнийн Ардчилсан нам Монголын үндэсний Ардчилсан нам /МҮАН/-тай нэгдэж, хамтран ажиллах "Санамж бичиг"-ийг өнөөдөр /2022.10.05/ байгуулахаар болжээ.
Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд хоёр намын дарга болон Удирдах Зөвлөлийн гишүүд оролцоно. Ардчилсан намын төв байр /Шонхор тауэр/-т 11:40 цагт энэ ажиллагаа болох аж.
Ташрамд дурдахад Х.Баттулгын АН-ын даргаар сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан О.Цогтгэрэл өнгөрөгч оны хавар МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй уулзаж намдаа нэгдэхийг санал болгож байсан билээ. Гэвч МҮАН энэ удаад С.Эрдэнийн АН-ыг нь сонгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүүх гэж байна уу энэ АН гэж нэг балай юмыг нэг болго эсвэл нэг мөсөн устга толгой эргүүлсэн Эрдэнэ Женко Цогтгэрэл Тулгат Туваан ёстой мэдкүэ
ядаргаатай юм аа...энэ хоёр хуваагдал эвлэрээгүй бга юс уу?эд нарыг энд нь орхичихооч дээ...Монгол явдагаараа л явна ш дээ