Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-ны Түлшний бодлогын газрын даргаар 2016-2019 онд ажиллаж байсан Ч.Чулуунбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үл хөдлөх хөрөнгүүдийнхээ эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.
Тэрбээр дээрх яаманд байхдаа ч, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-т албан тушаал хашихдаа нэг бус үл хөдлөх хөрөнгөтэй болж, хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр бүртгүүлсэн бөгөөд түүнийхээ эх үүсвэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байж.
Тодруулбал, Ч.Чулуунбат 2013 оны долдугаар сараас 2016 оны наймдугаар сарын хооронд АМГТГ-ын ашиглалтын цооногийн өрөмдлөг, гүйцээлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан гэнэ.
Энэ үедээ Баянзүрх дүүргийн нутаг дахь “Төгөл хус” хотхонд 134.5 ам метр талбай бүхий таван өрөө орон сууцыг иргэн М-аас 197 сая гаруй төгрөгөөр худалдан авчээ. Уг байрандаа өнөөг хүртэл гэр бүлийн хамтаар амьдарч байгаа ч ээжийнхээ нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргуулан авсан аж.
Мөн 2016 оны наймдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 онд “Эн Юү Би” ХХК-тай төрсөн дүүгийнхээ нэр дээр гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Нүхтийн аманд 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан аж. Гэвч уг хоёр үл хөдлөх хөрөнгөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлдэггүй байсан гэнэ.
Ч.Чулуунбат эдгээр үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн болох 347 сая гаруй төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлахдаа “Хямд үнээр газрын тос oрoмдoх тоног төхөөрөмж авч, түүнийгээ борлуулж олсон орлого” хэмээж байж.
Прокурорын байгууллагын эх сурвалжуудаас авсан мэдээллээр тэрбээр “Манай улсад газрын тосны хайгуул, олборлолт хийж байсан, Канадын хөрөнгө оруулалттай “Шэйман” гэх компаниас өрөмдлөгийн тоног төхөөрөмж хямд үнээр худалдан авч, дүүгийнхээ нэр дээрх “Монголианпетролиум девелопмент” ХХК-иар дамжуулан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-д 191 мянга гаруй ам.доллароор зарж, олсон хөрөнгөөсөө тэдгээр орон сууцыг худалдан авсан” гэж тайлбарлаж байсан.
Гэвч АТГ-ынхны шалгалтаар “Доншен газрын тос Монгол” компаниас шилжүүлсэн мөнгийг дүү нь өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдсон аж.
Энэ бүхэн нь мөрдөн шалгах ажиллагаа, дансны хуулга зэргээр тодорхой болсон атал дүү нь худал мэдүүлэг өгсөн учраас бас яллагдагчаар тооцон, шүүхэд шилжүүлж байгаа гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Арьсыг нь хуул яадаг муу хүүр вэ гударна гэнэ ээ
Төрийн албыг ашигласан карманы хулгайчуудад хатуу ял оноож улсыг хохиролгүй болго
Ямар ял оноохгүй нь харж л байя арай торгоод өнгөрөхгүй байлгүй дээ
Чапак хөөцөлдөж байхаар акулуудыг нь бариач
Ene harah tsarainy avilgach hulgaich hartstai novsch bshde
Yndeslelgui horongojson horongiig ni huraaj ulsiin orlogo bolgoj zov zuild zartsuulah huuliin daguu avdag arga hemjeegee l avah heregteidee
Нэг хувийн компаниас авч нөгөөд нь л зарж дээ. Тэрийгээ мэдүүлээгүй л гэхээс бус төр огт хохироогүй харагдаж байна даа.
Хурааж ав авиилгасбусдад сургамж
Том хулгайчуудтайгаа адил тэмцээд ялдаг баймаар байна
Эцэг,эх ах дүүгийнхээ хөрөнгө орлогыг хэзээ мэдүүлдэг болсон юм бэ