Гэрэл зургийг Bayar Balgantseren /албан ёсны зөвшөөрөлтэй/
Өнөөдөр /2022.10.05/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор мөн багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
Бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Алтайн өвөр говиор хур тунадас орно.
Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Нөгөөдөр төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж болзошгүйг анхааруулж байна
Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн, Хангайн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.