Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамжинд зоориноос хүний цогцос олджээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүний цогцос гарган авахад туслах дуудлагыг авч очиход 50х50 см өргөн, 1.5 метрийн гүн зооринд нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцос байсныг 40 минут ажиллаж гарган авч нийслэлийн Цагдаагийн удирдах газрын, Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Тэгвэл Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний үзлэгийн баг, шинжээч эмч нарыг оролцуулан хэргийн газрын үзлэгийг хийхэд гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогджээ.
Хохирогчийн цогцсыг таньж олуулах ажиллагаа явуулахад биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр сураггүй алга болсноор бүртгэгдсэн "Л" мөн болохыг тогтоосон байна.
НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж Баянзүрх дүүргийн дугаар тоотод оршин суух 22 настай эрэгтэй Ч нь урьдчилсан байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгааны улмаас зодож биед нь гэмтэл учруулан, улмаар түүнийг хүчирхийлж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За нөгөө сэтгэцэд нөлөөхөд эм бодис чинь ийм л аюултай шүү дээ. Эрүүл хүн яаавч ингэхгүй!!!!