СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Казахстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Энэ оны 11 дүгээр сарын 20-нд Казахстан улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно. Энэ сэдэв Казахстан төдийгүй олон улсад болон улс төр сонирхогч мэргэжилтнүүдийн дунд эрчимтэй хэлэлцэгдэж байна.

2022 он Казахстан улсын хувьд эргэлтийн үе болов. 

Тодруулбал энэ оны нэгдүгээр сард тус улсад өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр зарим нэг бүлэглэлийн төрийн эргэлт хийх оролдлого нь эрх мэдлийн бүх хүрээг хамарсан томоохон шилжилтийг эхлүүллээ. Үүнтэй холбогдуулан Казахстаны төрийн тэргүүн жил болгон ард түмэндээ хандсан илгээлтдээ энэ удаад улс төрийн реформын асуудлыг хөндөн ярьсан юм. 

Үүний гол цөм нь Үндсэн хуулийн шинэчлэл. Үндсэн хуулийн шинэчлэлийн дагуу Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дахин сонгогдох эрхгүйгээр нэг удаад долоон жилээр хязгаарлаж, энэ ондоо багтаан ээлжит бус сонгууль явуулахаар болов

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд бүх нийтийн санал асуулга явуулах журмаар иргэдийн дуу хоолойг тусгасан бөгөөд энэ нь улс орны эрх мэдлийн тогтолцоог ардчилах зорилготой гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж буй. 

Токаев энэ талаар:

-Долоон жил бол улс орны хөгжилд нөлөөлөх аливаа томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ийнхүү хязгаарлах нь төрийн тэргүүн үндэсний хөгжлийн стратегийн зорилтуудыг шийдвэрлэхэд хамгийн их анхаарал хандуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж хэлжээ. 

Түүний санал болгож буй Үндсэн хуулийн шинэтгэл нь эрх мэдлийг монопольчлох эрсдэлийг эрс бууруулах зорилготой аж. 

Өмнөх практикаас харахад одоогийн засаглал хэвээр үргэлжилбэл ерөнхийлөгчийн хэт авторитар засаглалд хүргэнэ гэв. 

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа долоон жил болсноор улс орны төрийн тогтолцооны ардчилсан шинэчлэл, тухайлбал, ардчиллын зарчмыг бэхжүүлэх, ил тод, хариуцлагатай байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно гэж Казахстаны улс төр судлаачид үзэж буй.

Мөн ийнхүү төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг хязгаарлаж өгөх нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бүр долоон жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга хэмжээний талаар сайтар төлөвлөх ач холбогдолтой. Харин сонгогдсон ерөнхийлөгч нь бүрэн эрхийн хугацаандаа улс орондоо аль болох ашиг тустай үйл хийхийг хичээх болно.

Ийнхүү Ерөнхийлөгчийн шинэ тогтолцоо нь улс төрийн тогтвортой байдал, Казахстаны нийгмийн бүтцийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд нөлөөлнө. .

Үүний үр дүнд 2023 оны дунд үе гэхэд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн улс төрийн бүх томоохон институцууд реформ хийж шинэчлэгдэх аж. 

2022 оны ерөнхийлөгчийн сонгууль Казахстаны улс төр дэх түүхэн үйл явдал болно гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь хүн бүр тэгш боломж бүхий шударга Казахстан улсыг бий болгох зорилготой байгаагаа Токаев удаа дараа мэдэгдэж байсан. Иймээс энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль Токаев болон "хуучин Казахстан" хоорондын холбоог бүрэн тасалж, ард түмний дэмжлэгийг авч буй энэ үед түүний дэвшүүлсэн бүх шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хангалттай боломж олгох юм.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль улс төрийн өрсөлдөөнийг эрчимжүүлж, улс төрийн холбоодын тоог нэмэгдүүлнэ.

Б.Нэргүй

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

en mongolchuudad hamaatai assudal uu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.