СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-03

Утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд гал түймрийн 27, аврах ажиллагааны 8, нийт 35 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 960 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1392, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 165, нийт 1562 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 22.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.