СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойрын өдрүүдэд шөнөдөө ихэнх нутгаар хүйтэн хононо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Bayar Balgantseren /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2022.10.04/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Багануур орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байх бол Тэрэлж орчмоор мөн хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно.

Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, шөнөдөө ихэнх нутгаар хүйтэн хононо

Аравдугаар сарын 05-09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаанд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун  хэсгээр, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 6-нд нутгийн зарим газраар, 7-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.24

Өвөрхангай аймгийн хархорин сум жалбаа баг цаг агаарын мэдээлэл

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.